Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийж байна. Тухайлбал, Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулиуд арванхоёрдугаар сарын 18 хүртэл онлайнаар хичээллэж, 2021 оны хоёрдугаар сарын 1 хүртэл сурагчдыг амраах юм байна. Их, дээд сургуулиуд 2021 оны нэгдүгээр сарын 5-ныг хүртэл онлайнаар хичээллэж, 2021 оны хоёрдугаар сарын 15 хүртэл амрах юм байна.
Мөн Сэлэнгэ аймгийн иргэдийн 70 хувийг бүрэн шинжилгээнд хамруулаад байгаа талаар Шадар сайд Я.Содбаатар хэллээ. Дархан-Уул аймгийн хувьд голомтлон халдвар гараагүй учраас тэг зогсолт хийж шуурхай арга хэмжээ авсан байна. Тус аймгийн 20 мянга гаруй иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийгээд байгаа гэлээ. Орхон аймагт төмөр зам дагасан 17 тохиолдол бүртгэгдсэн.
“Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажилчдыг шинжилгээнд хамруулсан байна. Харин Дорноговь аймгийн Зам-Үүд боомтод шинжилгээний лаборатори байгуулсан. Нэмж PCR аппратт байршуулж байгаа аж. “Өмнөговь аймаг Хятад улстай хил залгаа оршдог учраас жолооч нарыг шинжилгээнд хамааруулах чиглэлээр ажиллаж байна. Улсын хэмжээнд хоёр газар голомтлон халдвар гарсан байсныг хумих ажлыг шуурхай хийж байгаа” гэлээ. Мөн орны бэлтгэл ажлыг сайтар хангаж байгаа, хүнсний бүтээгдэхүүний хангамж сайтай байгаа аж.
Өнөөдрөөс нөөцийн махны худалдааг Улаанбаатар хотод зогсоож байна. Харин Дархан-Уул, Сэлэнгэ рүү нөөцийн мах худалдаалж байгаа аж. Мөн 11 дүгээр сарын хүүхдийн 100 мянган төгрөгийг олгосон. МСҮТ болон политехникийн коллежийн оюутнуудын тэтгэмж болон хувьсах зардлыг олгосон гэдгийг Шадар сайд хэллээ. Мөн орон нутгийн иргэд хотод ирээд гацсан асуудлаар Шадар сайд хэлэхдээ орон нутгийн иргэдийг өнөө, маргаашдаа гаргах боломжгүй гэлээ. Орон нутгийн иргэдээ болж өгвөл явуулмаар байна. Гэхдээ нөхцөл байдлыг сайтар харзнаж байж явуулах асуудлыг шийднэ гэлээ.
| Я.Содбаатар: Орон нутгийн иргэдийг өнөө маргаашдаа хотоос гаргах боломжгүй |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |