УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн тоон мэдээллийг тодрууллаа. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Хүнсний хангамж, нөөцийн хувьд хангалттай байгаа. Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн хариу төлөвлөгөөний дагуу бүх нөөцөө бүрдүүлсэн. Тоон мэдээллийг гишүүдэд бичгээр өгсөн байгаа. Нийтэд ил зарлахгүй байгаа нь нөөцлөлийн тоо хэмжээтэй холбоотой хий хомсдол үүсчихвий, сандрахвий гэдэг үүднээс болгоомжлол байсан” гэлээ. З.Мэндсайхан сайдын хэлснээр,
-Мах 11 мянга 690 тонн буюу 40 хоног нөөц
-Гурил, гурилан бүтээгдэхүүн 166 хоног
-Төрөл бүрийн будаа 57 хоног
-Хуурай сүү 30 хоног
-Өндөг богино хугацаанд хадгалдаг хүнс учир 2 хоног
-Ургамлын тос 22 хоног
-Төмс 316 хоног
-Хүнсний ногоо 62 хоног нөөцтэй
-Элсэн чихэр 60
-Давс 33 хоногийн тус тус нөөцтэй байна. Хүндрэлийг даваад гарах хэмжээний нөөцийг хангалттай бүрдүүлсэн. Засгийн газар, УОК гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг бүх төрлийн будаа, ургамлын тосыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд малын тэжээл ургамлын тосны түүхий эдийг импортын гаалийн татвараас чөлөөлөх, дотооддоо бий болсон энэ төрлийн бүтээгдэхүүнийг гааль НӨАТ чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон гэдгийг энэ үеэр хэллээ.
| З.Мэндсайхан: Хүнсний хангамж, нөөц хангалттай байгаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |