Тэдэнд одоохондоо ажил хийх сонирхол алга. Сэтгэл нь хөөрчихсөн хэдэн сайд нар өрөөтэйгөө танилцахаас эхлээд салбарынхан, салбарын хариуцах ёстой ажлуудтай танилцаад тун завгүй байгаа бололтой. Тэгээд л дадлагын оюутан шиг ажил байр, хийх ёстой ажилтайгаа танилцаж байхдаа “паах, ийм судалгаа байдаг юм уу. Өө, ингэдэг юм уу” гэж гайхаж балмагдахаас өөр гавьсан зүйлгүй байгаа биз. Уг нь өдийд сайд нар ард түмэнтэйгээ зэрэгцээд өвлийн бэлтгэл базаах их ажилд ханцуй шамлаад орчихсон. "Ямар төслийг хаана яаж зарцуулах вэ, энэ өвлийг хэрхэн хүндрэл багатай давах вэ" гээд л толгойгоо ажиллуулаад эхэлчихсэн байх ёстой. Гэтэл Засгийн газрынхан яг л нүүсэн айл шиг л ундуй, сундуй юун өвөлжилт, өвлийн бэлтгэл манатай өрөөгөө тохижуулж, өөрийнхөө бэлтгэлийг хангаж байгаа сурагтай. Ингээд ажилдаа гаршаагүй, дасаагүй сайд нар дадлагын оюутан шиг л хаанаас нь юунаас нь эхлэхээ мэдэхээ байчихсан, ажилтнуудаасаа дахин, дахин зөвлөгөө, мэдээлэл авч, салбарын талаар жаахан ч гэсэн ойлголттой болж, хэдэн тоон баримт толгойд нь суух байлгүй.
Шинэ сайд нарын дунд тухайн салбарын талаар ойлголтгүй, мэдлэггүй хүн олон бий гэж иргэд шүүмжилж байгаа. Тухайлбал, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх сайдын ажлаа өгөхдөө “Манай улсын эрчим хүч, цахилгаан, дулааны асуудал хүнд байгаа. Зөв бодлогоор ажиллахгүй бол энэ өвөл хэцүүднэ шүү” гэхэд шинэ сайд Б.Чойжилсүрэн “Аргална даа” хэмээн хариулж олны дургүйг хүргээд амжсан. Иргэд "Энэ өвлийг Б.Чойжилсүрэн аргална гэнэ. Яаж аргалах юм бол доо. Өвөл болгохгүй байж болох уу" хэмээн дооглож байсан юм.
Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтыг ард түмэн "Салбарынхаа талаар ямар ч мэдлэггүй байж сайд боллоо. Дарханы замын ажил ч худлаа болох юм байна” гэх мэт шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэрбээр энэ талаар мэдээлэл өгөхдөө “Би өмнө нь зам, тээврийн салбартай ойрхон бизнес эрхэлж байсан. Тиймээс энэ салбарын ажил, албыг мэднэ. Ажлаа хийж чадна” гэж байсан юм.
Энэ мэтчилэн шинэ сайд нарт хийж чадахгүй ажил, мэдэхгүй, чадахгүй салбар, бүтээн байгуулалт гэж байхгүй бололтой. Бүгд "чадна, хийнэ, өөрчилнө" гэж инээд алдаад л сайдын ажлаа авсан. Харин эд ажлын энэ үед сайд нар өрөөндөө суучихаад “ширээгээ сольдог юм уу” гэж суухдаа сүү, хадаг, мөнгөн аягатай томилгоонууд хийхээр төлөвлөчихсөн байгаа юм биш биз. Тэд одоо ажлаа хийлээ, хийлээ гэхэд сайндаа газрын дарга, яамны хэвлэл мэдээллийн ажилтан тэргүүтэй хэдэн ажилтнаа сольж, өөрийн багаа бүрдүүлж байна хэмээн суудал амлачихсан, албан тушаалын өртэй хэдэн танилынхаа амыг таглаж, суудал бөглүүлж, суулгахаас өөр гавихгүй биз.
| ШИНЭ САЙД НАР ЯАМТАЙГАА ТАНИЛЦАХ ДАДЛАГА ХИЙЖ БАЙНА |
|
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |