УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэн хамтран өчигдөр УИХ-ын гишүүдэд зориулсан ээлжит сургалтаа зохион байгууллаа.
УИХ-ын намрын чуулганаар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ удаагийн сургалтад Улсын Их Хурлын дарга асан, Удирдахуйн ухааны доктор (Ph.D) Д.Дэмбэрэл “Улсын Их Хурлын гишүүний ёс зүй” сэдвээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын газрын дарга Э.Одмөнх “Төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа” сэдвээр тус тус танилцуулга хийсэн бөгөөд Төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалттай холбоотой асуудлаар Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
Мэдээлэл, сургалттай холбогдуулан гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Т.Аубакир, Б.Баярсайхан, О.Цогтгэрэл, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа нар асуулт асууж, саналаа илэрхийллээ. Гишүүдийн асуултад УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан хариулт өгсөн юм.
Улсын Их Хурлын гишүүд уг сургалтыг зайлшгүй хэрэгтэй мэдээллийг багтаасан чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд цаашид энэ төрлийн сургалт, мэдээллийг тогтмол хийж байхыг санал болгов.
| УИХ-ын гишүүд номын дуу сонсов |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |