УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ирэх оны төсвийг хоёр, гурав дөрөвдүгээр хэлэлцүүлэгт бэлдэх ажлын хэсгээс гаргасан зарим саналыг нэтгэж, эцсийн шийдвэрийг гаргасан байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан “2021 онд цар тахлын нөхцөл байдал үргэлжлэх төлөвтэй байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засгийн газраас өргөн барьсан анхны төсөв гэдэг утгаараа 2021 оны төсөв нэлээд онцлогтой байгаа. Засгийн газар маш өөдрөгөөр төсөөлж төслийн боловсруулсан байна. 2019 оны гүйцэтгэлээр төсвийн орлогыг 12 их наяд байсан. 2020 онд төсөвт тодотгол хийж, 10,7 их наяд болж бууруулсан. Тэгвэл 2021 онд 13.1 их наяд буюу энэ жилийнхээс 2.4 их наядаар нэмэгдүүлж оруулж ирсэн.
Бид төрийн аж ахуйн нэгж, орон нутгийн улсын үйлдвэрийн газруудын нийлээд төсөвт оруулж буй орлого нь хангалтгүй байна гэж үзээд, Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийж, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарахаар боллоо.
Харин зарлага тал дээр хүүхдийн мөнгийг нэмэгдүүлсэнтэй холбоотой хөрөнгө оруулалтуудаа танасан байна. Урсгал зардалд хэмнэлт хийж байгаа. Ажлын хэсэг урсгал зардлаа танах тал дээр анхаарч хөрөнгө оруулалт, урсгал зардал нийлээд 60-70 тэрбум хэмнэхээр болсон. Энэ тоо одоохондоо эцэслэгдээгүй байна. Түүнчлэн халамжаас 3-5 хувийн хэмнэлт хийх судалгаа гаргасан. Иймд эрсдэл багатай 25 тэрбум төгрөгийн хэмнэлт халамжаас гаргахаар болсон.
Мөн Улсын онцгой комисст хамааралтай болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас бусад төрийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг 10-15 хувиар хэмнэнэ. Мөн тэвчиж болох нэг удаагаа хөрөнгө оруулалт, зохион байгуулалтын томоохон арга хэмжээнээс 20 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийхээр төлөвлөөд байна.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр "УИХ-ын гишүүдийн төсөвтэй холбоотой асуудлууд сүүлийн үед гарч байна. Төсвийн ерөнхийлөн болон шууд зарцуулахыг хариуцаж байгаа хүмүүс албан ёсны тайлбар өгөх байх. УИХ-ын гишүүдийн төсөв Их хурлын гишүүний цалин, туслахуудын зардал, тойрогт ажиллах зардал зэргээс бүрддэг. Биднээс өмнөх Их хурлын үед тогтоосон санхүүгийн журам гэж байдаг. Заавал төрийн бус байгууллагаар дамжуулан төсвөө зарцуулна гэдэг. Энэ журмаар бид явж байгаа. Нэг гишүүний төсөв цалингаас гадна 250 сая төгрөг гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Тойргийн зардал зэрэг зардлаас гадна үүнд хуулийн төсөл боловсруулах зардал гэж ордог. Хуулийн төсөл боловсруулахад ажлын хэсэг гэж ажлууладаг. Ингэхдээ шинжээчийн баг ажиллуулж, зургаан сараас жилийн хугацаатай ажиллуулдаг. Энэ зардлууд нэмээд ордог.
| Д.Тогтохсүрэн: Нэг гишүүний төсөв цалингаас нь гадна 250 сая төгрөг байдаг |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |