Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны дараа тус намын Бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл өгөв. Тэрбээр "Ардчилсан намын бүлэг гурван асуудлаар хуралдлаа. Нэгдүгээрт, УИХ-ын чуулганаар Оюутолгой ордоос Монгол Улс үр ашиг хүртэх тухай тогтоолыг хэлэлцэж байгаа. Хоёрдугаарт, Цар тахлын хуулийг сунгахтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Гуравдугаарт, Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотой өнөөдрийг хурлаа хийлээ. Оюутолгойн ордын асуудалд бид тодорхой байр суурьтай байгаа. Энэ ордыг ашигтай, үр өгөөжтэй байх ёстой гэж үзсэн.
Манай бүлгийн зүгээс Цар тахлын хуулийн хэд хэдэн заалтыг дэмжихгүй байна. Цар тахлын хуулиар дамжуулан төсвийг үр ашиггүй зарцуулах явдал хэрээс хэтэрсэн. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жил үлдлээ.
Сүүлийн хоёр жил Цар тахлын хуулиар амьдарч байна. Гэтэл энэ хууль бүх хүмүүст ижил түвшинд үйлчилж байна уу үгүй юу гэдэг асуудал байна. Мөн жагсаал цуглаан зохион байгуулахтай холбоотой асуудлаар манай нам нийтийн сонсгол явуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Эрх баригч намын зүгээс энэ сарын сүүлчээр нийтийн сонсголын товыг зарласан. Гэвч шинэ жилийн уур амьсгал орчихсон үед нэр төдий зүйл болно гэж бид үзсэн учраас энэ хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан. Гэвч дэмжигдээгүй. Бид дахин санал гаргана" гэлээ.
| Д.ГАНБАТ: Ардчилсан нам Цар тахлын хуулийн зарим заалтыг дэмжихгүй |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |