Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийг авлига албан тушаалын хэрэгт буруутган шүүхээс дөрвөн жилийн хорих яг оноогоод буй. Үүнтэй холбоотой түүний хүү Э.Чулуудайгийн хэвлэлд өгсөн ярилцлагаас ишлэн хүргэж байна.
Шүүхийн үйл ажиллагаа ес хоног үргэлжилсэн. Энэ хугацаанд миний аавыг болон бусад хүнийг буруутгах нотлох баримт хангалтгүй байсан ч прокурор яллах талд хэт туйлширсан. Мөрдөн байцаагч ч хууран мэхлэх замаар байцаалт явуулсан, хууль ноцтой зөрчсөн талаар шүүх хуралдааны үеэр өмгөөлөгчид маань хэлж ярьсан.
2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийсэн мэдээлэлд "Шүүхийн шинжээч нарын дүгнэлтээр хохирол нь тогтоогдсон" гэх утга бүхий мэдэгдлүүд огт худлаа. Энэ бол шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулсан үйлдэл гэж харж байна. Учир нь мөрдөн байцаалтын явцад болсон шинжээч нарын дүгнэлтэд 1.3 тэрбум төгрөгийн хохирол нийслэлд учруулсан гэх нэг ч үг, үсэг, үйлдэл байхгүй. Энэхүү 1.3 тэрбум төгрөг мөрдлөгийн явцад прокурорын шатанд нийслэлээс хохирол хэмээн оруулж ирсэн дүн юм.
БЗД-ийн 12 дугаар хорооны Амгалан орчимд 15.3 га газарт дахин төлөвлөлт хийхээр болсон. Уг байршилд дахин төлөвлөлт хийх сонирхолтой 14 компани өрсөлдсөн. Төсөл шалгаруулах журмын дагуу явсан сонгуулийн хүрээнд иргэдийн саналаар манай "Гранд Лайн" компани шалгарсан. Төслийн удирдах хороонд Бат-Үүл гэдэг хүн ямар ч хамаарал. оролцоо байдаггүй. Энэ хороог тухайн үеийн НИТХ-ын шийдвэрээр байгуулсан. Түүнээс биш Бат-Үүл гэдэг хүн хүүтэйгээ сууж байгаад шийдчихдэг зүйл огт биш.Бид төсөлд шалгараад 41 айлын газрыг чөлөөлөх, нүүлгэх зэрэг ажлуудыг тухайн айлуудтайгаа хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Бусад бүтээн байгуулалтын ажлуудад ч тэднийг хамруулаад эхэлчихсэн байсан.Тухайн үед өдөр бүр л аав бид хоёрыг "Хулгайч, луйварчин, аав нь хүүдээ давуу эрх олгосон" гэх мэтээр дайрч гүтгэж, бүх зүйлийг улстөржүүлж, дахин төлөвлөлтийг бүхэлд нь гутаах ажиллагаа эхэлсэн учраас бид цаашид энэхүү төслөө хэл амны бай болгохгүйн төлөө өөр компанид шилжүүлэхээр шийдсэн.Газраа чөлөөлсөн айлууд маань "Бэрэн групп"-ийн барьсан долдугаар хорооллын Хангай хотхонд нүүж орсон байна лээ. Зарим нэг нь орон сууцныхаа тодорхой хэсгийг урьдчилсан хэлбэрээр тохирч Хангай хотхоноос аваад, үлдсэн метр квадрат байраа төслийн дагуу баригдах орон сууцнаас авна гэж "Бэрэн" групптэй тохирсон юм билээ.
Аав маань "Зоригтой байгаарай. Бидэнд хийсэн хэрэг байхгүй учраас заавал үнэн ялна аа. Эцсээ хүртэл шударга шүүхдээ итгэж байна" гэдгээ хэлсэн. Над дээр зохиосон хэрэг, хохирол хоёрын золиосонд Монголын ардчилал, гэр хорооллын дахин төлөвлөлт хоёр бүү ялагдаасай гэж л хүсэж байгаагаа аав минь хэлж байгаа
| Э.ЧУЛУУДАЙ: Миний аавыг болон бусад хүнийг буруутгах нотлох баримт хангалтгүй байсан ч прокурор яллах талд хэт туйлширсан |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |