Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтай энэ сарын 17-нд уулзсан аж. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал оны туршид өргөн тэмдэглэж, энэ хүрээнд ОХУ-д хийж буй айлчлал амжилттай болж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Хоёр улсын Ерөнхий сайд нар утсаар ярьж, Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулсан нь айлчлал үр дүнтэй болоход түлхэц үзүүлснийг дурдав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны зорилт, тэргүүлэх чиглэлийн талаар өргөн хүрээний ойлголцолд хүрч, цаашдын хөгжлийн замын зураглалыг гаргасныг онцлон тэмдэглэжээ.
ОХУ-ын Засгийн газар хоёр улсын найрсаг харилцааны уламжлалыг нандигнан үздэг бөгөөд иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж, төлөвлөгөө гарган ажиллахаа Засгийн газрын дарга М.В.Мишустин илэрхийлсэн юм. Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чанарын шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллах нь чухал болохыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын дарга М.В.Мишустин нар тэмдэглэж, үүнд хоёр улсын Засгийн газар хоорондын комисс илүү идэвхтэй ажиллах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв. Харилцааны шинэ зуунд харилцан ашигтай байх зарчмаар эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарын томоохон төслийг хэрэгжүүлэх нь чухал гэж санал нэгджээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан “Транзит Монгол” болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйг тэмдэглэж, Орос, Хятадыг холбох хурдны авто зам, баруун болон зүүн төмөр замын босоо тэнхлэгийн төслүүд, “Богдхан” төслийг хэрэгжүүлэхэд оросын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэх нь чухал болохыг тэмдэглэж, дүрмийн санг нэмэгдүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
| “Улаанбаатар төмөр зам”-ын дүрмийн санг нэмэх ажлыг шуурхай хэрэгжүүлэхээр болжээ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |