Ардчилсан намынхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр "1990 оны энэ өдөр Монголд ардчилсан хувьсгал ялж, монгол хүн эрх чөлөөтэй төрөө болсон түүхэн өдөр юм. Өнөөдөр Зориг агсны хөшөөнд эрх чөлөөний нээлтийн цуглаан болсон. Тус цуглаанд Төрийн ордонд болж буй хүний эрхийн форумын оролцогчид болон Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгчид хандан шаардлага хүргүүлж байна. Ардчилсан намын үнэт зүйл бол монгол хүний эрх чөлөө юм. Бид иргэнийхээ эрх чөлөөг монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал ардчилсан төрийн дархлаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тиймээс дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд Монгол Улсын Засгийн газар хүний эрх чөлөөг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон бусад салбарт томоохон шинэчлэлийг 2022 онд хийж хэрэгжүүлэх, хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайд хүний эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн биелэлтийн талаар УИХ болон олон нийтэд нээлттэй тогтмол мэдээлдэг болох, гуравдугаарт, шүүх мэдлийн болон хууль сахиулах байгууллагад удирдах ажилтнуудыг томилохдоо УИХ-д нээлттэй томилгооны сонсгол хийж хүний эрхийн мэдрэмжтэй эсэхийг тодруулдаг байх, энэ асуудалд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд, улс төрчдийг оролцуулдаг байх, дөрөвдүгээрт, Хүний эрхийн үндэсний комисс эрх нь ноцтой зөрчигдсөн хүмүүсийг хамгаалах чиглэлд бодит ажил хийж энэ талаар олон нийтэд нээлттэй мэдээлдэг болох хэрэгтэй, тавдугаарт, төр засаг иргэдийн эрх чөлөө, халдашгүй дархан байдалд дарамт шахалт үзүүлэхгүй байх, хууль иргэн бүрд тэгш үйлчилдэг байхыг шаардаж байна. Цаашид Ардчилсан намын зүгээс монгол хүний эрх чөлөөг хамгаалахын төлөө тууштай ажилладаг олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн сайн дурын байгууллагууд, иргэдтэй хамтран ажиллахаа үүгээр илэрхийлж байна” гэлээ.
| Ардчилсан намынхан хүний эрхийг хамгаалахын тулд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаа мэдэгдлээ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |