Монгол Ардын намын 30 дугаар их хурлын үеэр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Бүс нутаг болон дагуул хотод хөдөө аж ахуйн салбар үйлдвэрийг байгуулах чиглэлд Засгийн газрын бодлого үргэлжилнэ. Мөн бидний дэвшүүлсэн хамгийн том зорилго бол Атрын дөрөвдүгээр аяныг шинэ шатанд гаргах, шинэ олон аяныг улс орон даяар эхлүүлэхээр ажиллаж байна. Цаашлаад хоршооллыг дэмжиж малчид маань газар тариалан эрхэлж байгаа.
Энэ дагуу төрөөс хоршооллыг дэмжих чиглэлд илүү ажиллана. Атрын дөрөвдүгээр аяны хүрээнд Хөдөө аж ахуйн салбар буюу газар тариалангийн бүс нутаг болох Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт зэрэг бүс нутгийг эрчимжсэн мал аж ахуйтай хосолсон газар тариалангийн бүс нутаг болгох, тухайн бүс нутгийг татварын бодлогоор дэмжих, түүнчлэн хоршоолол болон бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр бүс нутгийн хязгаараас төв рүү чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэхээр намын даргын шинэ эргэлтийн бодлогод тусгасан байгаа. Мөн цаашид манай улс хүнсээ дотоодоосоо бүрэн хангах улс орон болохын тулд газар тариалангийн бүс нутгийн татварын бодлого болон мөн атрын дөрөвдүгээр аяны хүрээнд хүнсний ногоо, тариалан эрхлэгчдийг бид бодлогоор дэмжихээр ажиллаж байна" гэв.
| З.МЭНДСАЙХАН: Хүнсний ногоо, тариалан эрхлэгчдийг төрийн бодлогоор дэмжинэ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |