УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн ажлын албанаас нэгэн цахим уралдааныг зарлажээ. Тодруулбал, Б.Энх-Амгалангийн албан ёсны пэйж хуудаст лайк дарах, орсон мэдээллийг шэйр хийх, олон нийтэд хүргэх цахим уралдаан аж. Тус уралдаан нь 30 хоног үргэлжлэх бөгөөд уралдаанд оролцогчид дараах гурван үүргийг биелүүлэх ёстой гэнэ.
-УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн пэйж хуудсыг дагаж, нэгдэх,
-Хуудсанд тавигдсан мэдээ, постуудыг иргэд өөрийн хувийн хаягаар хуваалцах, олон хүнтэй групп рүү түгээх,
-Оруулсан мэдээ, мэдээлэл дор сэтгэгдэл бичсэн байх ёстой гэсэн гурван журмыг дагаж мөрдөх аж.

Тус уралдаанд амжилттай оролцож, Б.Энх-Амгалан гишүүний цахим хаягийг идэвхжүүлж, олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн, дагах хүнийг тоо өсгөсөн таван хүнийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнах ажээ.
Тэрбээр “Би Говь-Алтай аймгийн МАН-ын дарга. “Цахим нам” хөтөлбөрийн хүрээнд хийх гэж байсан ажлыг ажлын албаныхан буруу ойлгож, намын даргынх нь нэрээр хийх юм байна гэж бодсон байна лээ. Тус уралдаан цуцлагдсан. Говь-Алтай аймгийнхаа гишүүдийг идэвхтэй болгож, зохион байгуулах гэж байсан ажлыг манай хүмүүс буруугаар ойлгосон гэсэн үг. Би Говь-Алтай аймгийн намын байр руу ярьж, ажлыг нь зогсоо гэж хэлсэн байгаа” гэв.
| УИХ-ын Б.ЭНХ-АМГАЛАН: Цахим уралдааныг ажлын албаныхан буруу ойлгож, зарласан учраас зогсоосон |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |