УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хурлын мэдээллийг бүлгийн дарга Д.Ганбат, дэд дарга Н.Ганибал нар хийж байна.
Энэ үеэр бүлгийн дарга Д.Ганбат "Намын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хоёрдугаарт, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Мөн ирэх долоо хоногт Мөнгөний бодлого хэлэлцэнэ. Мөнгөний бодлого дээр койны асуудлыг бид хөндөж байсан. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан хийхийг ч сануулж байлаа. Тухайлбал, албан ёсоор хоёр их наяд, албан бусаар найман их наяд төгрөг койнд орчихсон юм билээ. Энэ бол ард түмний мөнгө. Үүнтэй холбоотой хууль эрх зүйн орчноо сайжруулмаар байна. Жолоочийн даатгал дээр ярилцлах зүйл байна. Нийт нэг сая жолооч бий. Харин 630 мянга гаруй хүн даатгалд хамрагдчихсан, 17 компани ажиллаж байна. Тэд хангалттай ажиллахгүй, шаардлага хангахгүй байгаа. Эрх баригчид байр сууриа илэрхийлэхгүй байна, тодорхой болго. Харин жагсаал цуглаан хийхийг Үндсэн хуульд тусгаж өгсөн. Энэ хууль бол Үндсэн хуультай нийцэхгүй байна. Хэрэв энэ даамжраад явбал цагдаа, иргэдийн хооронд мөргөлдөөн, эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй байна. Хуулийн төсөл өргөн барихаар судалж, О.Цогтгэрэл гишүүн өргөн барьсан. Нөгөө талаас Н.Учрал гишүүн өргөн барьсан юм билээ. Нээлттэй сонсгол явуулах хэрэгтэй байна, үүнийг 35 гишүүн дэмжээд гарын үсэг зурсан" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал "Жолоочийн даатгалын тухай хуульд зөрчилдөөнтэй асуудал бий. Хууль сахиулагч нар энэ хуулийг өргөн барихаасаа өмнө зохиомлоор даатгалын компанитай олон улстөрч улс төрд бий гэдэг ажлыг эхлүүлсэн. Энэ дундаа миний зургийг ч оруулаад явж байна лээ. Надад ямар нэг даатгалын компани байхгүй. Энэ нь олон нийтэд мэдээллээ буруу өгснөөс үүдэлтэй. АН хөрөнгийн зах зээл, даатгалын системийг сайн хөгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурин дээр байгаа" гэлээ.
| Н.ГАНИБАЛ: Надад ямар ч даатгалын компани байхгүй |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |