УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар ХААН банкны 60 хувийг гадны хөрөнгө оруулагчид худалдаж байгаа гэх мэдээллээр тайлбар өглөө.
Тэрбээр "Би Монгол Улс саарал жагсаалтад орчих вий гэдэг үүднээс Монголбанкнаас тодруулж асуусан. ХААН банкны Япон талын эзэмшигч 40 хувиа зарж байгаа гэж ойлгосон. Хэн ч энэ хувийг хэн ч худалдаж авах эрхтэй. Уг нь гаднын хөрөнгө оруулагч худалдаж авбал сайн байгаа юм. Монголбанк зөьшөөрөл өгөхдөө хэн худалдаж авч байгааг нь илт тод мэдээлж, мөнгөний эх үүсвэр нь цэвэр үү гэдгийг нягтлах ёстой. Эцсийн хэрэглэгч нь гадаадын банк эсвэл хөрөнгө оруулагч иргэн байгаад тухайн мөнгө нь хууль ёсны дагуу татвараа төлсөн мөнгө болохыг тогтоогоод худалдвал зөв. Ийм зүйлийг улстөрчид, эрх мэдэлтнүүд оролцвол саарал жагсаалтад оролцох эрсдэл үүснэ. Гэхдээ би асуултынхаа хариуг олоогүй байна. Гаднын хүн авсан бол дотоодын хүмүүс яагаад над руу дайраад байна вэ гэдэг нь эргэлзээ үүсгээд байгаа.
Энэ асуудлыг тавьсны дараа над руу Үндэсний хөрөнгө оруулалтын банканд хувьцаа эзэмшигчид нар руу дайрч эхэлсэн. Нэг өглөө босоод ирэхэд "Ална" гэсэн сүрдүүлэг бүхий мэдээллүүдийг над руу хүмүүс явуулж ирсэн. Гол нь би мөнгөний эх үүсвэр нь цэвэр эсэхийг нь лавласан. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны орлогч захирал өнөөдөр "Манай банк ямар ч өр төлбөргүй байгаа" гээд маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн байна лээ. Байгаа бодит байдлаа байгаагаар нь хэлэх ёстой. Би төсөв хэлэлцүүлэхээс өмнө арилжааны банкуудаас авч чадахгүй байгаа Монгол Улсын мөнгийг гаргуулаад авчихсан байгаа" гэлээ.
| Ч.ХҮРЭЛБААТАР: ХААН банкны 60 хувийг гаднын хүн авсан бол дотоодын хүмүүс яагаад над руу дайраад байна вэ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |