Тэрбээр "Хүчирхийлэгчийн золиос болсон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ын 12 дугаар ангийн сурагч, талийгаач охины ар гэрийнхэнд салбарын сайдын болон эцэг хүний хувьд гүн эмгэнэл илэрхийлье. Боловсрол шинжлэх ухааны яам хүүхэд бүрийг сургуулийн орчинд эрүүл, аюулгүй байлгах үүрэгтэй учраас энэ хэрэг манай яамтай ч холбоотой. 2018 оноос хойш ЕБС, СӨБ-д сурч байгаа хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн боловч үр дүнгүй байгаа нь энэ хэрэг явдлаар харагдаж байна. Багш, сурган хүмүүжүүлэгч нь хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлын төлөө төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хүн амины ноцтой хэрэг гарахгүй байсан. Талийгаач охин өөрийгөө хүчирхийлэлд байгаа гэдгийг ангийн багш, сургуулийн удирдлагуудад мэдэгдэж байсан тухай мэдээлэл авсан. Гэтэл сургуулийн удирдлагууд талийгаачийг хүчирхийлэлд байгааг мэдсээр байж арга хэмжээ авч чадаагүйд харамсаж, эмзэглэж байна. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд сургах, эрсдэлээс бие биеэ хамгаалах дадал, хэвшил суулгаагүй. Багш нар зөвхөн хичээл заах үүрэгтэй биш. Багш хүн тэр дундаа дотуур байрны багш бол хүүхдүүдийн сурч мэдэх орчин, эрүүл мэнд, амь насыг бүрэн хамгаалах үүрэгтэй.
Одоогийн хууль, тогтоомжийн хүрээнд надад шууд хариуцлага тооцох эрх байхгүй ч Өвөрхангай аймгийн Боловсролын газар, сургуулийн удирдлага, анги даасан багш, байрны багшид багаар нь хариуцлага тооцох ёстой гэсэн хатуу байр сууринаасаа буцахгүй. Сургуулийн захирал, эрхлэгчийг аймаг, сумын Засаг дарга томилдог гажуудсан тогтолцоог сольж, боловсролын салбарыг улстөрөөс салгах ёстой гэдгийг энэ хэрэг харууллаа. Өнөөдөр улсын хэмжээнд 548 дотуур байранд 32,576 сурагч амьдардаг. Эдгээр дотуур байрын багш, сургуулийн захирал, эцэг эхчүүд, хүүхдийн хүлээх гурвалсан үүргийг тодорхой болгож, эцэг эхчүүдийн зөвлөлийг байгуулж, хөндлөнгийн хүчтэй хяналтыг бий болгоё.
Багшийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцдэг, хариуцлага тооцдог ил тод тогтолцоог бий болгоё. Сургуулийн байрын багш, анги даасан багш, захирал, нийгмийн ажилтнуудад хариуцлага, ёс зүйн шалгуур тавьж өгье. Энэ жилээс эхлүүлсэн сургуулийн сэтгэл зүйч бэлтгэх хөтөлбөрөө өргөжүүлж, сургууль бүрт сэтгэл зүйчтэй болгох ажлыг илүү хурдтай, эрчимжүүлэн ажиллах болно.
Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийг баталгаажуулах нь Монгол төрийн үүрэг. Гэм буруутай бүх хүн хариуцлага хүлээх ёстой" гэжээ.
| Л.ЭНХ-АМГАЛАН: Өвөрхангайн Боловсролын газар, сургуулийн удирдлага, багш нарт багаар нь хариуцлага тооцно гэсэн хатуу байр сууринаасаа буцахгүй |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |