Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын санд шалгалт хийх талаар өнөөдөр гишүүд мэдээлэл өглөө.
Энэ үеэр Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг “Эрүүл мэндийн санхүүжилт энэ оноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжих шинэчлэлтэй холбоотойгоор Улсын Их Хурлын чуулганы 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нэмэлт, өөрчлөлт оруулсан эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны тогтоолоор байгуулж, ажилласан. Ажлын хэсгийн гишүүд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, мөн нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай очиж танилцсан байгаа.
Эмнэлгүүдэд ажиллах үеэр эмч, мэргэжилтнүүд цахим системийн алдаанаас болж санхүүжилтээ бүрэн авч чадахгүй байгаад анхаарал хандуулж, шийдвэрлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлийн санхүүжилтээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжилдэг боловч цахим системийн зөрүүтэй байдлаас болж санхүүжилт хасагддаг талаар судалж, шийдвэрлэх саналыг илэрхийлсэн” гэлээ.
| Эмч, мэргэжилтнүүд цахим системийн алдаанаас болж санхүүжилтээ бүрэн авч чадахгүй байгаа |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |