“Como agua para chocolate” хэмээх нэр нь Испаниар “Усыг ч буцалгам хэн нэгний сэтгэл хөдлөл” гэсэн хэлц утгатай ажээ. Бидний сэтгэлээр мэдэрч, сэтгэлээс гарч буй бүхэн өөр нэгэн сэтгэлд л мэдрэгдэхээс, бариад авчихмаар биетэй эд биш. Сэтгэлээ гаргаж хийсэн хоолыг амтаар нь мэдэхээс өөрөөр хэрхэн мэдрэх билээ.
Номын бүлгээ 12 сараар, хоолны жортой нэрлэсэн уг зохиолыг хоол болон хайранд дурлагсад салж чадамгүй амтархан унших биз ээ.
“Титаг төрөхөд нь асгарсан их нулимсаар таван кг их давс бий болж түүгээр урт удаан хугацаанд хоолоо амталсан” хэмээн жигтэй, төсөөлөмгүй үйл явдлаар эхлэх Латин-Америкчуудын шидэт реализм зохиолыг туйлын тансаг амттай болгожээ. Мексикчүүдийн уламжлал хийгээд гал халуун сэтгэлийг, мөн амталж идмээр хоолыг нь энэхүү номоос “тамшаалах” боломжтой.
Зохиолын үйл явдал нийт 27 жилийг хамрах боловч шугаман бус цаг хугацаагаар урсана. Эдлэн газраа эзэрхийлэгч гэрийн эзэгтэй бага охин болох Титад “Айлын отгон охин, нөхөрт гарч болохгүй. Насан туршдаа ээжийгээ харж хандах ёстой” гэсэн уламжлалыг тулгаснаар, дурлалт залуу Педротойгоо амьдран суух боломж олгохгүйгээр үл барам төрсөн эгчтэй нь суух санал тавина. “Үнэн дурлалаасаа урвахгүй” хэмээн шийдсэн Педро эгчтэй нь хуримлаж, Титатай ойр байх замыг сонгох аж. Шоколад хийхэд яг тохирох гал халуун ус шиг үйл явдлууд ингэж эхэлнэ.
Эл зохиолыг бичигдэх үед удирдах нэрийдлээр дарангуйлагчаа эсэргүүцсэн хэсэг бүлэг залуусын хөдөлгөөн Мексикт гарчээ. Уг зохиолд ч мөн уламжлал нэрийн дор зөвхөн өөрийн ашиг, баталгаат амьдралыг чухалчлах мөртлөө өөр бусдын амьдралыг чөлөөгүй захирагч эхийн тухай өгүүлдэг. Хайр сэтгэл уу, уламжлал уу эсвэл өөрийгөө сонгох уу.
“Халуун шоколад шиг сэтгэл” зохиолоос зөвхөн янаг амрагийн гал халуун хайр дурлалын амтыг амтлахаас гадна, бодлын хүлээсэнд дөнгөлөгдөх эрх чөлөөгүй Титагийн дотоод өнгүүдийн хувирал, зохицлыг харж болно. Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр үнэхээр нутаггүй юм гэж үү. Өөрийгөө эрэх эрэлхийлэл нь зөвхөн дурлалт Педрогоос илүүтэй хүний сэтгэлд гүн нэвчих амтат хоол хийх авьяас билэгтэй нь холбогдоно. Тита хайртай Педрогоо эгчтэйгээ хуримлахад гашуудан уйлахдаа дуссан нулимс нь бялуун дотор холилдож орхиход, ирсэн зочид хордох бол, Педрогийн тордож бэлэглэсэн сарнайн дэлбээгээр хийсэн хоол нь зочдын өөрөөсөө ч нуусан хүсэл тачаал, тэмүүллийг нь сэдрээх жишээтэй.
Анхны зохиолоороо нэрд гарсан Лаура Эскивель өдгөө улс төртэй холбоотой ажилладаг бөгөөд зохиол нь түүнд ид шидээ үзүүлж, уг зохиолоор хийсэн киноны найруулагчтай амьдралаа холбожээ.
Нэг талаас нь халбагадаад үзвэл хоолны тансаг амт, нөгөө талаас нь гал халуун дурлал, ахиад өөр газраас нь халбагадвал өөрийгөө эрэх эрэл, амьдралын утгыг таньж буй эмэгтэйн тухай өгүүлэх энэ зохиол уншигч таньд ч мөн ид шидээ үзүүлж магад.
| Халуун шоколад шиг сэтгэл (номын тэмдэглэл) |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |