Энэ жилийн утга зохиолын нобелийн шагналыг БНСУ-ын зохиолч Хан Ган хүртсэн.
Бид өчигдөр түүний ярилцлагыг уншигч танд хөрвүүлэн хүргэсэн билээ. Тэгвэл өнөөдөр энэхүү ярилцлагаас онцлох эшлэлийг хүргэж байна.
ХХ зуун зөвхөн Солонгост төдийгүй бүх хүн төрөлхтөнд гүн шарх үлдээсэн.
Миний бүтээлүүд хүний дотоод мэдрэмж, сэтгэл хөдлөлд тулгуурладаг гэж боддог. Хүн төрөлхтөн галт тэрэгний зам дээр унасан хүүхдийг аврах эсэхэд тээнэгэлзэх ёсгүй боловч Аушвицийн хорих лагерийн хэрэг шиг хүчирхийлэгчид оршсоор л байгаа. Гэвч хүн төрөлхтөний дотоод хүрээ эрхэм дээд зүйлээс харгислалд хүртэл өргөн цар хүрээг агуулдаг аж. Ердөө энэ асуулт л миний хувьд хүндхэн “гэрийн даалгавар” хэвээр байна.
Миний ном, зохиолуудыг харгислал агуулдаг гэж бодож болно л доо. Үнэндээ хүн болж төрөх, хүн байх чинь өөрөө шаналантай шүү дээ. Харин яагаад гэдгийн үндсийг л мэдэхийг хүссэн юм.
Би Куанжү хотод төрсөн. Гэхдээ есөн настайдаа эцэг эхийгээ даган Сөүл рүү нүүсэн юм. Хядлага болохоос ердөө дөрөвхөн сарын өмнө шүү дээ. Аав, ээжийн минь санамсаргүй байдлаар гаргасан тэр шийдвэр биднийг “сохор аз”-аар аварсан. Гэвч эсрэгээрээ тэр явдал манай гэр бүлийг урт удаан хугацаанд зовоосон доо.
"Цагаан хоолтон" бүтээлд би хүний хүчирхийлэгч зан гэм буруугүй байх магадлалтай эсэхийг эрэлхийлсэн юм.
Би үндэстний утга зохиол гэдгийг дан ганц, салангид ойлголт гэж үздэггүй. Харин хэлийг үргэлж биширч ирсэн. Гүнээс гүн зөрчилтэй соёлын нарийн давхаргыг хэлээр дамжуулан бүтээж буйдаа баяртай байдаг. Яруу найраг болон Солонгосын утга зохиолд би маш их өртэй, тиймдээ ч ихэнх цагаа үүний л төлөө зориулсан
Уран зохиол надад эрээ цээргүй зүйл шиг санагддаг. Эрээ цээргүй, хуумгай, хангай яг л эр хүн шиг. Тэр зүйл чиний биед зөвшөөрөлгүй хүрч, бүр хүчирхийлж чаддаг гээд л бод доо.
| НОБЕЛИЙН ШАГНАЛТ ХАН ГАНЫ ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |