Залуу яруу найрагч Т.Бямбасүрэн, Г.Барсболд, Э.Булган нарын шүлгийн түүврийг албан ёсны эрхтэйгээр ӨМӨЗО-д хэвлэжээ. Т.Бямбасүрэнгийн “Үдэлт”, Г.Барсболдын “Балархай хүмүүс”, Э.Булганы “Эмгэгтэй”шүлгийн түүврийг Өвөрмонголын зохиолч, яруу найрагч Ц.Ботгонбуйлаан, МУИС-ийн магистрант Н.Соджаргал нар монгол бичиг рүү хөрвүүлсэн бол номын хавтасны дизайыг Өвөрмонголын яруу найрагч Х.Бөхманд хийсэн байна.
Ѳчигдѳр эгч минь амаржсан учраас
Ѳнѳѳдѳр би
Ѳѳд болсон гурван хүнээ дурсмаар байна.
Эхлээд эмээ минь ѳѳд болсон.
Эмнэлэгт эцсийн удаа орохуй
Хүндээр амьсгаадан унтах нь
Хүний биш, миний амьсгал шиг санагдсан.
Халуун гарыг нь үнсчихээд сэрээлгүйгээр
Хаа хол явахдаа
Богд уулыг хамт гороолж, шүүдэр гишгүүлж
“Босгоод ирнэ дээ” гэж том санасан.
Хагацахын цагт
Харамсахын хэцүүг тэгж үзсэн.
Хуурай мээмээ сүү ортол үнгүүлсэн
Хуучин Дѳрвѳд дуу эмэг минь.
Араас нь залуухан нагац минь явсан.
Аавгүй надад агаан
Ам алгадсан даруулга байсан
Их сургуулийн тѳлбѳр, идэш бэлдчихээд
Инээд алдсаар үлдсэн наймдугаар сарын хүнээ
Хѳвсийн бударсан ѳдѳр нэгдүгээр эмнэлгийн мооргоос
Хѳрсѳн биеийг нь ѳргѳж нутгийн унаанд хэвтүүлсэн
Хэзээд бэлэн нулимс ширгэчих шиг
Хэнгэнэтэл сайхан уйлж ч чадаагүй.
Сүүлд том нагац минь одсон
Шуудай тѳмс мѳрлѳѳд таван шарын товчоон дээр
Сурсан зангаараа халамцуухан дѳхүүлж ѳгсѳн.
Цацрал эгч эвийлж, үнсэж, турсныг минь гайхах зуур
Цаана нь дуугүй л тамхиа сорж зогссон ахаан
Гэмтлийн сэхээнд гавлаа цѳмлүүлчихсэн хэвтэхэд
Гэмтэн шиг л үүдэнд нь ѳвдѳг нугалаагүй хоносон.
Ѳчигдѳр эгч минь хүү тѳрүүлсэн учраас
Ѳнѳѳдѳр би тэднийгээ дурсаж байгаа юм.
Яаж ч тайлбарлаж болно л доо
Үйлийн үрээр ѳвѳрт минь эргээд унасан бол
Үгүйдээ л гүйцээж хайрлах хүсэл байна.
Үнэндээ арай бодит нь
Бүгд л амьдралд хайртай инээж байсан шиг
Бүрий нѳмрѳѳд цайхад би ч бас
Байх уу, үгүй юү.
Ураг дундаасаа арай гялайж, үзэг шүүрснийх
Умарталгүй сануулж явах хүсэл байна.
![]()
Хүү тээсэн таван сартай эх шиг гэж
Надаас өөр хэн ч өрөвдөхгүй нь...
Энэ улаан талыг
Хүрэн морины урагдсан нуруу хэмээн харж
Надаас өөр хэн ч уйлахгүй нь...
Харин
Эх орон гэж юу болохыг л
Надаас бусад нь мэддэг.
***
Адууны хүн дууч
Тэмээний хүн хараалч гэнэ
Аавыгаа хэзээ ч дуулж яваагүй гэж бодохоор
Өр эмтрэн сууна би...
***
Зовлон дутаж үр заяажээ
Ээж ээ!

Хамгийн дулаахан шороон дор
Хамтдаа аавыг минь өлгийдсөн
Арван нэгдүгээр сарын салхи аа
Уулс хэчнээн дүнсгэр, царай муутай харагдана вэ?
Угтаа тэдний сүүдэрт өвснүүд галбираа гээж, бас олж
Шувууд нь амраглангаа тэнгэрт нисэх хүслээ тасчиж хаяад
Яс зурж өнгөрдөг ихийн их хүйтнийг туулж
Яруу найраг, эсвэл орон гэрээ санаж алхах уйт их ганцаардагчийг
Шоовдор хүн гэж итгээд шоолж суудаг л байх.
Дүнгэнэн буй моддын дэргэд
Дүлий мэтээр сууж
Дөлөөд одсон хамгийн ойрын хүмүүсээ
Санан ганцаарднам арван нэгэн сар аа...
Хэсэг цагаан үүл
Хэн нэгнийг чандлаад
Хэсэгтээ л үл задарч сарнинам
Орь хүйтэнд хавирган завсраар салхи сийгэж
Цэл залуухнаараа даарч жиндэхийн учигт
Чамайг л бодож алхнам
Хамгийн ойрын садан арван нэгэн сарын салхи аа!

| Залуу яруу найрагч Т.Бямбасүрэн, Г.Барсболд, Э.Булган нарын шүлгийн түүвэр Өвөрмонголд хэвлэгджээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |