“Энэ дэлхий дээр хэзээ ч нэгддэггүй, нэгдвэл гайхамшигт хувирлыг авчирдаг ердөө хоёрхон зүйл байдаг юм гэсэн.Тэр нь Ус, Гал хоёр” хэмээн уг зохиол үлгэр дотор үлгэр хүүрнэх мэт бичлэгийн арга барил нь уншигчдыг үйл явдал руугаа түвэггүйхэн татна. Эгээ л 1001 шөнийн үлгэр мэт. Хэзээ, хаана үйл явдал болж буй цаг хугацаа нь мэдэгдэхгүй, хамааралгүйгээр зохиолын үйл явдал өрнөн хөвөрнө. “Энэ үлгэр одоо ч үргэлжилсээр байгаа юм бил үү” хэмээн зохиолын баатар Одхүүгийн хэлдэг шиг эртний үлгэр, домгийг орчин үетэй сүлж бичсэнээрээ зохиолч, яруу найрагч Д.Оюунчимэгийн шинэ роман гайхалтай бас шинэлэг болжээ.
Эртний үлгэрийг орчин үед хүүрнэх мэт энэ бүтээлийг уншиж байхуй “Хэрэв дэлхийн алдарт уран зөгнөлт бүтээлүүдийг монгол зохиолч бичсэн бол... ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Уран зохиолын бүтээлийг тухайн нийгэм, орчин, дүр төрх, зураглал нь илүү амттай болгож, үндэс хөрс нь болж байдаг. Жишээ нь, Харри Поттер зохиолын эртний үлгэр домгийн ид шид, Хогвартс сургуулийн эртний хийц, маяг зэрэг тухайн орчныг дүрсэлсэн нь хүмүүсийн төсөөлөлд илүү бууж, ой санамжид нь хадагдах шиг санагддаг.
Түүн шиг энэ зохиолд ид шид гэмээр үйл явдлууд, онгод тэнгэр зэрэг олон том сэдвийг Одхүү хүүгийн амьдралаар зангидан харуулжээ. Сүнс, онгод, тэнгэрийн ертөнц, байгаль эх, савдаг зэргийг нүдэнд харагдтал дүрслэн бичсэн зохиол тийм олон бил үү гэж эрхгүй санагдана. Нэг талаас энэ бүтээлийг бидний оноож хэлж чадах шугаман цаг хугацаагаар уншиж болохгүй мэт. Учир нь бодит байдал, зүүд, тэнгэрийн ертөнц бүгд эмх замбараатайгаар холилдоно.
...Бид энэ хорвоод дуудлагаар ирдэг үү. Бидэнд хийх зүйл бий атал түүнийгээ умартчихдаг юм биш байгаа. Хэн нэгэн чамайг сайн, муу явна гэж хэлсэн ч, алийг дагах нь сонголт байдаг гэдэг санааг гол болгосон мэт.
...Романы гол дүр Одхүүд туслах хүмүүс олон байв. Гэхдээ тэдний хийсэн тус, хэлсэн үг эцэстээ гагц зөвхөн өөрөө сурч мэдэх, олж нээх, өөрөө дайн тулаанд бэлдэхэд түүнд тусалж, үүн рүү л чиглүүлж байсан мэт. Угтаа бид бусдад найддаг ч ирээдүй, тэр ирээдүйд хэн байх нь зөвхөн биднээс шалтгаална.
Зохиолч Д.Оюунчимэг саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Роман гэдэг бол ердөө л үзэл санаа. Өөр юм байхгүй. Хэр үнэт санаа шингээснээрээ зохиолын үнэ цэн тодорно. Мэдээж хэрэг уран сайхны найруулга, дүр дүрслэл, бичлэгийн ур чадвар хамаарна, гэхдээ романы гол амин сүнс нь үзэл санаа.
Миний үзэл санаа монгол хүн гэж хэн юм бэ. Бидэнд ямар онцлог байгаа юм, бидний олон зуун жил тээж ирсэн нүүдлийн соёл иргэншил, тэнгэр газартай харьцаж сурсан тэр чанар яг юу юм бэ гэдэг асуултад хариулах. Би мэдээж гүйцэт олоогүй. Гэхдээ олж чадвал тэр л миний үзэл санаа” хэмээн дурджээ. Түүний хэлсэнчлэн уг романы үзэл санаа уншигч танд Монгол соёл, хүний мөн чанар, байгаль дэлхийг өөр нүдээр харж, эргэцүүлж, зохиолчийн “урласан” зэргэлдээ ертөнцөд саатан, танилцах боломжийг олгох биз ээ.
| “Усгал: Намайг хэн хайна вэ”: Орчин үеийн үлгэр |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |