Шинэ рүү шунан тэмүүлэх маань эргэж, тойрсоор хуучиндаа оччих вий гэх айдас байдаг шиг шинэ нь үнэндээ шинэ биш байх үе ч бий. Орчин үеийн урлаг гэгдэх контемпорари нь “Үзэгч өөрөө бүтээлч” буюу тухайн уран бүтээлийг тодорхой түвшинд сурч, мэдэрч, бэлтгэгдсэн үзэгч хүлээж авна. Английн натуралист, биологич Чарльз Дарвины тэмдэглэсэн энэ цагт харьяалагдах, аль эсвэл тохиолдож буй шинэ цаг үетэй холбоотой бүхэн контемпорари болно.

Уг урлагийн төрөл манай улсад сүүлийн хэдэн жил хурдацтай өсөж байгаагаас жишээ болгон дурдахад Азийн тэргүүн яруу найрагч, зохиолч Д.Урианхайн “Тайз дэлгэцийн контемпорари бүтээлүүд” ном юм. Зохиолчийн үзсэнээр контемпорари нь өнөө үед ч бус өнгөрсөн, хуучин цагт ч байдаг гэж үзэж буйг нь түүний бүтээлээс харж болно. “Чингис хаан” эмгэнэлт зохиол дээрээ дүрслэн хүргэсэн Чингис хаан болон тэнгэрүүдийн харилцан яриа нь Оросын философич П.Аренскийн “Миклухо-Маклайн аялал” зохиол дахь зэрлэгүүдийн шинийг хүлээж авахтай адилгүй ч нөгөө талаараа шинэ бүхэн шинэ байдаггүйг харуулж байна.
Д.Урианхайн зохиол дахь Чингис хаан тэнгэртэй анх уулзаж, харилцахдаа цочирдож асан ч хүний төрөлхийн мөн чанаруудын нэг болох тахин шүтэх ёс нөлөөлсөн нь гол дүр энэхүү гэнэтийн цочирдом уулзалтаа цаашид энгийнээр хүлээн авахад оршино. “Миклухо-Маклайн аялал” зохиол дахь зэрлэгүүд далайн чинадаас ирсэн гийчидтэй адгуус, амьтан мэт харьцах ч удалгүй дасан дотноссон нь мөн адил дээрх эмгэнэлт зохиолтой ухамсарлахуйгаараа ач холбогдолтой болж байна. Үүгээр ч зогсохгүй “Тайз дэлгэцийн контемпорари”-гийн “Тугалын зүүд” буюу оршихуйн давтамж нь бэлчиж яваа тугал болон Буддагийн харилцан ярианд тулгуурлах юм. Орчноосоо тасарч, агаарт хөвөх тугалын Буддад үл итгэх, мөн өөрийн эх үнээнд итгэн шүтэх, түүний араас гашуудах зэрэг нь дээрх хоёр зохиолтой агаар нэгэн буюу.
Зохиолчийн дотоод контемпорари нь зөвхөн шүтэхүйн хүрээнд бус монголч ухаанд суурилж буй. XIII зууны үеийн төр засгийн үймээн, дайн тулаан, боолчлолыг Чингис хаан орчин үеийн шинэлэг сэтгэхүйт арга ухаанаар шийдвэрлэн, төвхнүүлсэн хэмээн зохиолч Д.Урианхай үзэж буй юм. Шинэлэг сэтгэхүй нь нүүдэлчин монгол түмний үе дамжуулан өвлөж ирсэн монгол арга ухаан. Философич, сэтгэл судлаач З.Фройдын үзсэнээр “Хорио цээр бол хүнлэг сэтгэл мөн” ч түүнийг таслан зогсоосон нь эл зохиол дахь Чингис хааны контемпорари шинжийг бүрдүүлэхэд хангалттай ажээ.
Дээрх тодорхойлолтуудаас авч үзвэл өдөр тутамд тохиолдож болох шинэлэг зүйл гэж үгүй. Харин өдөр тутмын хуучнаа шинэ болгох буюу өөр өнцгөөс харах хэрэгтэй. Д.Урианхайн “Монгол” зохиолууд нь контемпорари орчинг бий болгосноороо хуучиндаа аж төрөх монголчуудад гэрэлт ирээдүйг энэ цагт авч ирж байгаа юм.

| Шинэ бүхэн шинэ байдаггүй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |