Нэрийг нь анх харахаас л сонирхол татаж, цаанаасаа далд, нууцлаг утга агуулж байх шиг санагдах уг номыг 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зарлигаар “Дэлхийн сонгодог 50” ботид багтаан орчуулж байжээ. Харин уг номыг “Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцаас хүүхдэд зориулж, шинэчлэн найруулж гаргаад буй.
Уг ном анх барууны орнуудад “1001 шөнүүд” нэртэйгээр хэвлэгдэн гарч байжээ. Харгис хааны савраас амьд мэнд үлдэх, улс орныхоо охид, эмэгтэйчүүдээ хамгаалахын тулд 1001 шөнийн турш үлгэр ярьсан Шахрезедагийн түүх одоог хүртэл үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Тус номон дээрх үлгэрүүдээс сэдэвлэсэн ном зохиол, кино, уран бүтээлүүд ч өнөө цагт олшроод байгаа юм. Уг номын талаар “Жангар” редакцийнхан “Эх зохиолд гарч буй үйл явдлуудын зарим хэсэг нь бага насны хүүхдэд тохиромжгүй байдаг. Гэвч түүний цаана ёс зүйн үзэл санаа, баялаг өгүүлэмж, үнэт зүйлс бий. “Жангар” редакцаас энэхүү номыг хүүхдийн сэтгэхүйд тохируулан буулгаж, зурагт өгүүлэмжээр баяжуулан хүүхэд багачууддаа хүргэсэн.
Ямарваа нэгэн зохиол бүтээлийг хүүхдэд зориулж, шинэчлэн найруулна гэдэг зүгээр л товчлон хураангуйлахын нэр биш. Мөн эх зохиолын үндсэн чиг шугам, үзэл санааг алдагдуулахгүйгээр хүргэнэ гэдэг бас л амаргүй ажил байлаа. Дээрээс нь эртний уран зохиол тэр дундаа соёл, уламжлал нь манайхаас тэс ондоо харь соёлын бүтээлийг Монголын уншигч хүүхдүүдэд ойлгомжтойгоор буулгах хүнд үүрэг хариуцлага ноогдсон юм. Зохиолын ойлгомжгүй, төвөгтэй хэлц, яриаг хүүхэд уншихад тохируулан шинэчлэн найруулсан. Уг номыг уншсан хүүхэд бүр үлгэр домгийн хязгааргүй шидэг ертөнцөөр аялаасай, мөн цаашлаад эх бүтээлийг нь унших сэдэл болоосой гэсэн үүднээс энэхүү бүтээлээ гаргасан” гэж мэдээлэв. Номын шинэчилсэн найруулгыг зохиогч Б.Чанагнянгар болон зураач Э.Базаррагчаа нар бүтээжээ.
| Энэ долоо хоногийн онцлох ном: “1001 шөнийн үлгэр” |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |