2015 онд орчуулагч Н.Энхбаяр амьдралынхаа таван жилийн хугацааг зарцуулсан бүтээлээ танилцуулсан нь өөрийнх нь орчуулж, эмхэтгэсэн “Орчин үеийн Хятад яруу найраг”. “Тагтаа” паблишингаас хэвлэсэн уг ном гарсан даруйдаа уншигчдын сонирхлыг ихээр татсанаас гадна орчуулагч нь тэр жилдээ оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын орчуулгын төрөлд тэргүүн шагналыг хүртсэн. Уг номонд 80 гаруй яруу найрагчийн 250 орчим шүлгээс шүүж, 79 яруу найрагчийн 210 шүлгийг сонгож оруулсан юм.
Үүнээс өмнө манай уншигчид 3000 гаруй жилийн түүхтэй Хятадын яруу найргаас 1990-ээд оны үеэр орчуулж, хэвлүүлсэн Сүн, Тан Улсын шүлэг, яруу найргийн зах зухаас нь л мэддэг байв. Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын улаан антологиудаас өөр яруу найргийн төрөлд “Орчин үеийн Хятад яруу найраг” шиг жинтэй ном хэвлэгдээгүй байсан нь уншигчдад таатай байсан болов уу.
Орчуулагч Н.Энхбаяр “Орчин үеийн Хятад яруу найраг”-ийн хоёр дахь хэвлэлийн талаар “Анхны хэвлэл нь хоёр жил бололгүй дууссан. Удаан зарагддаг болохоор дахиж хэвлэхгүй гэж бодож явсан ч сүүлийн үед уншигчид мэйл болон утсаар их асуух болсон. Тэгээд л хэвлүүлсэн. Заавал үндэсний номын баярыг сонгож, энэ үеэр хэвлүүлэх бодол байгаагүй” гэв. Уншигчид номыг нээсэн даруйдаа
“Тайванийн он жилүүд
Танд зориулав” гэх тэмдэглэгээг харна. Орчуулагч нь урд хөршид сурч, амьдарч байсан цаг хугацаандаа энэ бүтээлээ зориулсан ажээ. Тэрбээр өөрийн бүтээлийнхээ талаар “Урд хөршид мэргэжил дээшлүүлэх ажлаа тэндхийн яруу найрагчийн шүлгийн судалгаагаар хийе гэж бодоод хэдэн шүлэг орчуулж үзсэн.
Өөрт минь болмоор санагдахаар нь яруу найрагч Л.Өлзийтөгс эгчид үзүүлтэл магтаж, урамшуулахаар нь зориг шулуудаж, энэ антологийг хийх санаа төрсөн. Тайваньд жил тутам “Оны шилдэг шүлгүүд” гэж ном хэвлэгддэг. Түүнээс анх шүлэг сонгож харж байгаад дараа нь хятад хэл дээрх хоёр, англи хэл дээрх хоёр орчин үеийн шүлгийн антологи олж, тэр дөрвийгөө онцолж барихаас гадна интернэтээс ч идэвхтэй хайсан.
300 орчим шүлэг орчуулах гэж 1000 гаруй шүлэг уншсан. Номынхоо тухайд миний бодол аавыгаа байхад хэвлүүлж амжаад, уран зохиолын мундагуудыг цуглуулаад номынхоо нээлтийг хийхэд аав надаар бахархаж байсан нь хамгийн сайхан байсан. Саяхан Л.Нямаа ах таараад “Ёстой нүд нээсэн ном шүү” гэж билээ.
Ямартай ч хэнд ч хэрэггүй, цаасны гарлага гаргаагүй л гэж бодож явдаг даа” хэмээн ярьсан юм. “Орчин үеийн Хятад яруу найраг” номыг зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс, утга зохиол судлалын доктор, яруу найрагч Д.Нямдорж нар ариутган шүүж, хавтасны зургийг МЗЭ-ийн дэд тэргүүн, зураач Ц.Соёлмаа зуржээ.

| Энэ долоо хоногийн онцлох ном: “Орчин үеийн Хятад яруу найраг” |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |