ОХУ-д Тверь хотод Оросын дуурийн алдарт тенор, Ардын жүжигчин Сергей Яковлевич Лемешевийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын IV уралдаан болж өндөрлөсөн байна. Тус уралдааныг ОХУ-ын Соёлын яамны ивээл дор Тверь мужийн захиргаа, ОХУ-ын Засгийн газар, Соёлын яамнаас дөрөв дэх жилдээ зохион байгуулжээ.
Тверийн Улсын эрдмийн филармонид болсон уг уралдааны гала тоглолтод ОХУ-ын Гнесиныхны нэрэмжит “Хөгжмийн академи”-ийн сонгодог дуурийн урлагийн магистрантурын төгсөгч, дуурийн дуучин, баритон Б.Доржнамжин С.Лемещевийн олон улсын дуурийн дуулаачдын IV уралдааны финалист бөгөөд дипломант, Казахстан Улсын Астанагийн ДБЭТ-д гоцлон дуулж буй манай шилдэг баритонуудын нэг болох Х.Мөнхтүвшин нар оролцож, гуравдугаар байрын шагнал хүртсэн байна.
Энэхүү уралдаанд ОХУ, БНХАУ, Монгол Улс, Казахстан, Беларусь, Армени, Узбекистан, ОХУ-ын Абхазын Бүгд улсаас шалгарсан дуучид нийт гурван шатанд Оросын болон дэлхийн хөгжмийн сонгодог бүтээлүүдээс дуулж хасагдах зарчмаар өрсөлджээ. Уралдааны шүүгчдээр Германын “Accademia Granforte” уран сайхны удирдаач, профессор Агакулиев Эльхан, Сербийн нэрт баритон, Белградын дуурь, бүжгийн “Мадленианум” театрын захирал, профессор Никола Мияилович, Швейцарын “Тайзны урлагийн удирдлага”-ын ерөнхий захирал, Сонгодог урлагийн Аспендос наадмын захирал бөгөөд зөвлөх, Венецийн “Dimensione Lirica” удирдах зөвлөлийн гишүүн Виктор Бокма нар ажиллассан байна.
| Х.Мөнхтүвшин, Б.Доржнамжин нар дуурийн олон улсын уралдаанд гуравдугаар байрт оржээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |