Тэдний гол уриа:
“Бид шинэ юм биш ч хуучин байхыг үл хүснэ...” Хүрээ хөвгүүд, 1997 он.

Тэд гэдэг нь Баатарын Бадрал, Даваадоржийн Энхболдбаатар, Дашдоржийн Дашмөнх, Ганхүүгийн Батнасан, Пүрэвхүүгийн Батхуяг, Гончигийн Ням-Очир хэмээх хүрээний дэнж дээрээс нөхөрлөсөн “хөвгүүд”-ийг өдгөө номын хүрээнийхэн андахгүй байх. Нөхдийнхөө тухай, үерхлийнхээ талаар хэн нэгэнд дотночлон ярьж байгаа мэт эл номыг тэдний нэг Г.Ням-Очир эмхэтгэсэн бол утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуяг агсан редакторласан байна. Анхны хэвлэл нь 1996 онд гарч байсан бол өдгөө сэргээн шинээр уншигчдынхаа гар дээр тавьж байгаа нь яг одоо бидний ширээн дээр байгаа энэ шар ном.
“Тэд зургуулаа байлаа. Өөр өөрийн мөрөөдөл, эргэлзээ, хүсэл тэмүүлэлтэй залуус. Улаанбаатарын хуучны гудамж, цоожтой хаалга, кафе, баар, шөнийн хот-бүгдэд нь тэдний айзам шингэсэн. Тэднийг нөхөрлөлөөс илүү үг, үзэл санаа холбож байв. Тэд өөрсдийгөө баатар хэмээн цоллоогүй, бас цаг үеэ эсэргүүцэгч ч гэж бодоогүй. Харин “Өөрөөр амьдарч, өөрөөр мэдрэх” хүсэлд уусан, нэгэн уриа дор нэгдсэн хөвгүүд явлаа. “Бид шинэ юм биш ч хуучин байхыг үл хүснэ.” Энэ үг бол тэдний амьдралын гол утга, энэ номын цохилох зүрх нь юм. “Замдаа гарцгаая” хэмээн бусдыгаа дуудаж ахуйдаа тэд гудамжны нэг булангаас нөгөөг зорьсонгүй. Тэдний зорилго ирээдүй рүү, өнгөрч хуучирснаас холдож өөрсдийн гэсэн “өнөө”-г бүтээх дуудлага байв. Энэ бол залуу насны эрчим, эрсдэл, эрэл хайгуулын түүх. Энэ ном бол зөвхөн “Хүрээ хөвгүүд”-ийн дурсамж бус, нэгэн үеийн тэсрэлт, хотын уран зохиолын эхлэл, утга учиргүйг өөрсдийнхөөрөө тодорхойлох оролдлого, зам, үзэл санаа болсон юм..."

Энэхүү ном “Люмпенпастухын уран зохиол хэмээх нэгдүгээр бүлэг”, “Б.Бадрал хэмээх хоёрдугаар бүлэг, “Д.Энхболдбаатар хэмээх гуравдугаар бүлэг”, “Д.Дашмөнх хэмээх дөрөвдүгээр бүлэг”, “Г.Батнасан хэмээх тавдугаар бүлэг”, “П.Батхуяг хэмээх зургадугаар бүлэг”, “Г.Ням-Очир хэмээх долдугаар бүлэг” гэх долоон бүлэгтэй байна.
Номын зургадугаар бүлэг болон долдугаар бүлэгт орсон шүлгүүдээс эшлэн хүргэж байна.
***
Тунгалаг толинд нүүрээ тольдох сон
-Би ямархан залуу бол?
Гаднахаа л тольдоно, доторх минь
-Ямархан залуу бол?
Тархи толгой минь нисдэг тавгийн бүхээг шиг
Хий утаа юу эсвэл...
Тольдох сон... П.Батхуяг
***
Энд залхахдаа би нүдээ аньдаг.
Тэнд харанхуй хонгилд
Ус дуслах сонстоно.
Гэрлийн утас агаарт хөвнөм
Алгуур нүдээ нээхэд
Амьдрал цоо шинэ санагдана...П.Батхуяг
***
MY NAME IS LUCKY
Намайг аз жаргал гэдэг
Би дөрвөн давхарт амьдардаг
Хэрвээ би жаргалтай
Дуу дуулдаг
Хэзээ ч би гуниглаж чадахгүй гэж боддог
Зүгээр л би явж байна
Зураг шиг хөдөлж байна
Зүүдэлж мөрөөдөж
Зүрх сэтгэл минь догдолдог ч
Зүгээр л би явж байгаа болохоор
Зураг шиг хөдөлж байгаа болохоор
Надад эс таалагдвал эндээс
Нэг л мэдэхэд явах болно
Хэнэг ч үгүй явах болно...Г.Н
| “ЗАМДАА ГАРЦГААЯ, ХҮРЭЭ ХӨВГҮҮД ЭЭ...” |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |