“Оюунт Монгол” буландаа “Jazz Train” хамтлагийн бүрээчин, “Fat cat Jazz club”-ын хамтран үүсгэн байгуулагч Г.Хонгорыг урилаа. Тэрбээр өөрийнхөө хувьд онцлох 10 жазз цомгийг нэрлэлээ.
Америкийн хөгжмийн зохиолч, хөгжимчин Майлз Девисийг дэлхийн хамгийн алдартай бүрээчин гэж хэлж болно. “Kind Of Blue” цомог нь дэлхий дахинаа хамгийн их борлуулагдсан жазз цомог билээ. Мөн Майлз Девисийн тухай өгүүлэх “Miles Ahead”, “Born to be cool” хоёр киног санал болгож байна.

Чарли Паркер дэлхийн хамгийн алдартай саксафончин билээ. Хэдий 35 насандаа хорвоог орхисон ч тэрбээр жазз хөгжмийн урсгалыг өөр түвшинд аваачиж чадсан нэгэн. Түүний нэрээр нэрлэсэн жазз клуб хөгжимчний нэрээр нэрлэсэн анхны клуб болж, анх удаа утсан болон ритм хөгжмийг нэгтгэн цомог гаргасан нь амьд ахуй үеийнх нь хамгийн олон борлуулалттай цомог болж байв. Чарли Паркерын амьдралын талаар хүүрнэх “Bird” кино бий.
2014 онд “GMUB” төсөлд орж, Майлз Девис, Чарли Паркер хоёрыг мэддэг болсноосоо хойш сонсож байна даа.

Миний сүүлийн зургаан жилийн турш сонсож буй хамтлаг. Чадварлаг хөгжимчдөөр бүрдсэн энэ хамтлаг 2014 онд “We Like it Here” нэртэй чихэвчтэй тоглолтын үеэр дуугаа бичиж, цомог болгон гаргасан юм. Хамтлагийн ахлагч, басс гитарчин Майкл Лиг тоглолт болохоос хоёрхон долоо хоногийн өмнө хөгжимчид рүүгээ нотоо явуулж, бэлдсэн гэдэг. Уг цомог бичигдэхээс 28 цагийн өмнө л бөмбөрчнөө олсон түүхтэй. Сүүлд Берлинд хийсэн тоглолтыг нь үзэхэд “Бид одоо гурван тийш салаад тоглолт хийхэд ямар ч асуудал үүсэхээргүй олон хөгжимчинтэй болсон” гэж хэлж билээ.

Рой Харгроувыг хамгийн анх 2016 оноос сонсож эхэлсэн, биширч, шүтэж бирсэн уран бүтээлч маань. Даанч 2018 онд, 49 насандаа тэнгэрт хальсан. Энэ цомог хамгийн гоё нь, бас зүгээр л дуртай.

Кристиан МакБрайд нь орчин цагийн контрабасс хөгжимчдийн төлөөлөл. Шилдэг гэсэн бараг бүхий л уран бүтээлчтэй хамтран тоглодог. Энэ цомог амьд тоглолтынх нь үеэр бичиж авсан бичлэг нь юм. Энэхүү цомгийг зүгээр л сонсох дуртай.

Жошуа Рэдманы 1993 оны “Newport jazz festival”-ын тоглолтыг ютүбээр үзсэнээс хойш бараг бүхий л дууг нь ухаж, төнхөж сонссон доо. Хамгийн их таалагдсан цомог нь энэ “Moodswing”.

Куинси Жонсийн хувьд яриад байх зүйлгүй сайн уран бүтээлч. Энэ альбом нь олон үндэстний дуу холилдсон мэт сонирхолтой сонсогддогт нь дуртай. Үүнээс сайн олон цомог бий. Анх бүрээчин байсан ч хөгжмийн найруулагч, удирдаач болсон түүхтэй. Тэр цагаас хойш өөрийн хөгжмөө зохиож, 2000 гаран дуу зохиол, 500 гаруй хөгжмийн найруулга, 50-60 киноны хөгжим бичсэн гэдэг. Сүүлдээ продюсероор ажиллаж, Майкл Жэксоны хамгийн хит болсон “Thriller”-ын хөгжмийг бичиж, найруулж, продюсерлож, Жэксоныг од болгож гаргаж ирсэн хүн. Куинсигийн талаар "Нэтфликс"-т баримтат кино нь бий.

Хөгжимчин, продюсер Хербиг мөн 2014 онд “GMUB”-д орсноосоо хойш сонсож эхэлсэн дээ. Дан жазз хөгжмийн урсгал гэлтгүй фанк урсгалаар хэд хэдэн цомог гаргасан билээ. Мөн Жазз хөгжмийн олон улсын өдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны арга хэмжээг 2011 оноос хойш удирдан зохион байгуулж байгаа юм. Хамгийн анхны ситезаторыг бий болгоход маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. "Head Hunters" цомог нь 1973 онд бичигдсэн гэхэд бараг энэ жил бичигдсэн юм шиг л дуугардаг. Хөгжмийн хэрхэн “тасархай” дуугаргахыг мэддэг хүн гэж боддог.

Жазмея Хорны 2019 онд Миланд хийсэн тоглолтыг нь үзсэнээс хойш энэ бүсгүйн хоолой, тоглолтод дурласан даа. Дэндүү чадварлаг тоглолттой, чадалтай ч хоолойтой.
.jpg)
Кори Хэнри бол төрсөн, төгс хөгжимчин. “Snarky Puppy”-ын “We Like It Here” дээр өөрийгөө ямар чадварлаг хөгжимчин бэ гэдгээ харуулж, карьераа тултал нь өсгөсөн. Одоогоор энэ хөгжимчнийг давах хөгжимчин бараг үгүй. Кори “Snarky Puppy” хамтлагаасаа гарч “The Funk Apostles” хамтлагт тоглож буй. Хувийн карьер болоод түүний тоглолтыг ур чадварыг нь дийлэх хүн үгүй. Энэ цомгийг нь байнга сонсдог доо.

| Г.ХОНГОР: Жазз хөгжмийн онцлох 10 цомог |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |