Энэ удаагийн "Оюунт Монгол” буланд “Алтан хальс”, “ Dreamers’ day”-ийн үүсгэн байгуулагч Н.Энхбат хамгийн сүүлд үзсэн 10 киног нэрлэлээ.
Энэ киног өчигдөрхөн үзлээ. Энэхүү кино нь“Zodiac”, “Gone Girl” киногоор нь бидний сайн мэдэх триллер жанрт дээгүүр бичигддэг Дэвид Финчерийн шинэ кино. Кино зохиолч Херман Ж. Манкивецийн амьдралыг бүтнээр нь гаргаагүй ч, амьдралынх нь чухал үйл явдлыг үзүүлэх маягаар тухайн хүн ямархуу хүн бэ, хэн байсан бэ гэдгийг гайхалтай илэрхийлж чадсан драм. Америкчуудын гаргадаг “Бүх цаг үеийн хамгийн шилдэг кино” жагсаалтын эхний байрыг байнга шахуу эзэлдэг Орсон Уэллэсийн “Иргэн Кэйн” киноны зохиолыг Манк бичсэн бөгөөд тус кино нь Оскарын есөн төрөлд нэр дэвшсэн ч ганц “Шилдэг кино зохиол” төрлөөр Оскар хүртэж байсан түүхтэй. Уг түүх, Манкаар дамжуулан Холливүд, Америкийн улс төр хэрхэн хамтран ажилладгийг мөн тодорхой харуулдаг бүтээл.

Рэппер Чайлдиш Гамбиногийн продюсерлэж, гол дүрийг бүтээсэн сериал. Их хичээлийн хажуугаар хааяа иймэрхүү марзан кино үзэх маягаар амарч байна. Жирийн нэгэн америк хар залуугийн амьдралд юу өрнөдгийг япон найруулагч Хиро Мурай чадварлагаар харуулсан санагдсан бүтээл.

Завгүй, урт өдрийн төгсгөлд орондоо ороод энэ сериалыг үзэх дуртай. Зөөлөн, дулаан мэдрэмж өгөх, хүний амьдралын сонин сайхан зүйлсийг харуулсан уг япон сериалыг санал болгож байна.

Манай кино сонирхогчид Тайваны кино урлагийг Эдвард Янг, Хоу Шиэ Шиений кинонуудаар сайн мэднэ. Тэгвэл миний хувьд саяхан Чун Мон Хон гэх найруулагчийн “Нар” киног үзлээ. “Юу ч бодож санадаггүй” өрхийн тэргүүн, “сахилгагүй” хүү, “сайн” хүүгээсээ болж амьдралыг туулах энгийн нэгэн тайвань гэр бүлийн түүхийг харуулсан хүчтэй бүтээл байлаа.

Архитектурын киноны томоохон төлөөлөгч болох Хайнц Эмиголцын “Bickels [Socialism]” гэх Израйлд баригдсан Брутал архитектурын барилгуудыг элдэв тайлбар, яриагүйгээр шууд ажиглах байдлаар харуулсан баримтат кино. Пост коммунист улсын милленниал хүн болоод ч тэр үү Брутал архитектур яагаад ч юм их гоё санагддаг.

Энэтхэгийн Чарли Чаплин гэгддэг Раж Капурын тоглож, продюсерлэсэн Гутал тослогч гэх 1954 оны киног үзлээ. Үзэж байхад Ираны “Хурмастын хүүхдүүд”, японы “Гэрэлт цохнуудын оршуулга” хүүхэлдэй өөрийн эрхгүй санагдаж байлаа.

Хичээлийн шаардлагаар Роберт Доуны ЖэйАр тоглож, Роберт Алтманы найруулсан “Kiss kiss, bang bang” гэх нэлээн “панаалтай”, Америк маягийн хошигнол ихтэй, 2000-д оны классик Холлиудын кино үзлээ. Хааяа “мангардуу” юм үзмээр байвал энэ кино үзээрэй.

Тайландаас сайн найруулагч гэвэл Апичатпонг Веерасетакулыг манай дримерсүүд сайн мэдэх байх. Тэгвэл саяхан MUBI-с Навапол Тамронграттанарит гэх залуу найруулагчийн “Mary is happy, Mary is happy” киног үзлээ. Өсвөр насны нэгэн охины жиргээнүүдээс (твитүүдээс) сэдэвлэн бүтээсэн уг кино зөвхөн Тайланд гэлтгүй нийт дэлхийн өсвөр насныхны амьдралыг харуулсан тусгал мэт.

Нэг шөнө нойр хүрэхгүй болохоор нь Английн экспреминтел кино найруулагч Бен Риверсийн уг киног үзсэний дараа шууд унтсан даа. Амьдрал хэтэрхий хурдан өнгөрөөд, жаахан стресстэй хэцүү байвал энэ киног үзээрэй.

Грекийн залуу найруулагч Иоргос Лантимосын шинэ богино киног зорин байж үзлээ. Хүлээж төсөөлж байсан шиг минь сайхан бүтээл болсонд хувьдаа тун их баяртай байгаа.

| Н.ЭНХБАТ: Миний сүүлд үзсэн ОНЦЛОХ 10 КИНО |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |