
Сэтгүүлчийн ертөнцөд хөл тавьж байгаа хэн бүхэн хүй цөглөсөн нутгаа бичихээс эхэлдэг болов уу. Д.Чанцалдулам сэтгүүлч нутгаа, өсөж төрсөн Арангатын хөндийдөө уншигчдаа аваачиж, амрааж, алжаалыг нь тайлж, аргадсан сэтгүүлч. Түүнд хүй цөглөсөн нутгийн хоёр ч бичвэр бий. Санахаараа л нутгийнхаа тухай бичихээр яарч, үгийн сайхан, сэтгэлийн зоргоороо нутагтаа очоод ирдэг эрх дураараа сэтгүүлч. Тэрбээр “Дуулж угтдаг, уйлж үддэг Арангатын хөндий минь”, “Омголон, дэврүүн залуу нас бид хоёр таныг хачин ихээр санаж байна, нутаг минь” зэрэг хоёр тэмдэглэлийг бичсэн.
Түүний эл хоёр бичвэрийн нэгээс жишээ татвал “ ...Хонины бэлчээрт, хээр мориныхоо цулбуурыг нь хонгондоо хавчуулчихаад, уртхан шиг өвс зажлаад, тэнгэр ширтэж хэвтэх бас жаргал шүү... Өөхөн тосонд хайрсан гэрийн боорцгыг хуруу зузаан өрөм тавьж идээд, аяга тарагтай уух ч сайхан. Үдшийн нар жаргах үеэр хавханд орсон тарвагаа ганзагалж ирээд, утаа май гаргаж, боодог болгоод идэх ч мөн амттай даа...” гээд хөвөрнө. Үнэхээр хөдөөгийн буйдад бид ийм л сайхан амьдрал дунд өсөж, өндийж, хүн болсон. Тэр ийм агшин, хором, үйл явдлыг эрхгүй нэхэн буулгаж, ихэд амтархан бичжээ. Тэгэхээр тэмдэглэл гэсэн хөнгөн мөртлөө сэтгэлийн утсыг хөндөж, тархи бүлээцүүлж, сэтгэлд ойр сэтгүүл зүйн бүтээлийн чиглэлд түүний эл хоёр "Хүй цөглөсөн нутаг" том үлгэр, зүг чиг, зам болно гэдэгт итгэж байна.



Д.Чанцалдулам сэтгүүлчийн сурвалжилгын ихэнх нь хүүхэд рүү чиглэсэн. Хүүхдийн эрх асар их зөрчигдөж байгаа нийгмийг тэр үзгээрээ, газар дээрээс нь, халуун цэг, болсон явдал дээрээс нь очоод сурвалжлаад, тэдний өмнөөс төр, засаг, аль нэгэн албан байгууллага, сургуульд хандаж, хаяглаж, шүүмжилж шүүж, эрслэн бичдэг. Тэгж хамаг бүхнээ зориулж бичсэн сурвалжилга нь эзэндээ хүрч, байгаа онож, хүмүүсийг сандрааж, нийгмийг доргиодог. Хүүхдүүдийг ийнхүү үзгээрээ хамгаалдгийг нь уншигч та нийтлэл, сурвалжилгаас нь аяндаа мэдрэх билээ.
| “ХАРГУЙ” НОМЫГ УНШИХ ТАВАН ШАЛТГААН |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |