Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд үлдсэн тухай орон нутгийн албаны хүмүүс мэдээлжээ. Тодруулбал, ослын улмаас 38 хүн амиа алдсан бол амьд үлдсэн 29 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Азербайжаны агаарын тээврийн “Azerbaijan Airlines” компанийн J2-8243 дугаартай нислэг үйлдэж байсан нисэх онгоц Казахстаны Актау хотын ойролцоо ослын буулт хийх явцад шатаж сүйрсэн байна.
Агаарын тээврийн компанийн мэдээлснээр, онгоц Актау хотоос 3 км зайд “ослын буулт” хийжээ. Азербайжаны нийслэл Баку хотоос лхагва гаргийн 03:55 цагт хөөрсөн уг онгоц 06:28 цагийн орчимд осолдсон болохыг нислэгийн хяналтын “Flightradar24” цахим хуудасны мэдээлэл харуулсан байна. Оросын хэвлэлээр цацагдсан батлагдаагүй мэдээллээр, онгоц осолдохоосоо өмнө шувууны сүрэгтэй мөргөлдсөн байж магадгүй ажээ.
Нисэх онгоцны ослыг мөрдөн шалгах ажиллагаа дуусах хүртэл Баку болон Оросын Грозный, Махачкала хотуудын хоорондох нислэгүүдийг зогсооно гэж “Azerbaijan Airlines” компани мэдэгджээ. Холбогдох албаныхны мэдээлснээр, онгоцны хар хайрцагны бичлэгийг олсон байна. Зорчигчдын ихэнх нь Азербайжаны иргэд, мөн Орос, Казахстан, Киргизийн иргэд онгоцонд сууж явжээ.
| Казахстанд зорчигч тээврийн онгоц осолдож, 38 хүн амиа алджээ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |