АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа 725 сая долларын үнийн дүн бүхий цэргийн багц тусламжийг Украинд олгохоор төлөвлөж байна. Энэ тухай Ройтерс агентлаг Вашингтон дахь албаны хоёр эх сурвалжийн ярьснаас эш татан мэдээллээ.
Тусламжийн багцад Америкийн армийн нөөцөд байгаа танк эсэргүүцэгч төрөл бүрийн зэвсгүүд, газрын мина, нисгэгчгүй онгоц, “Стингер” зенитийн пуужингийн цогцолбор болон "HIMARS" тийрэлтэт системд зориулсан сум хэрэгслүүд багтаж байна. Энэхүү тусламж нь сүүлийн үед эрчимжиж буй Оросын цэргийн давшилтыг зогсооход нь Украины зэвсэгт хүчинд тус дөхөм болох юм.
Д.Трамп албан тушаалдаа орохоос өмнө Украиныг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэхийн тулд Киевт нэмэлт тусламж үзүүлэхийг Жо Байден эрмэлзэж байна хэмээн "Reuters"-ийн эх сурвалжууд онцолсон байна.
"Politico" сонинд мэдээлснээр бол, энэ сарын 25-ны өдөр Ж.Байден Украинд 24 тэрбум долларын нэмэлт тусламж үзүүлэхийг Конгресст нууц байдлаар санал болгожээ. Гэхдээ ийм санаачилгыг Конгресс дэмжих магадлал тун бага.
Түүнчлэн Америкийн "ATACMS" пуужингуудыг Оросын нутаг дахь цэргийн обьектууд руу харвахыг зөвшөөрсөн гэдгээ Цагаан ордон албан ёсоор баталлаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Салливан мэдэгдэхдээ, энэ алхам бол хямралыг өргөжүүлж байгаа хэрэг биш, харин Умард Солонгосын олон мянган цэргийг дайнд татан оролцуулж буй Москвагийн үйлдэлд Украины холбоотнуудын зүгээс авч буй хариу арга хэмжээ гэдгийг онцлон тэмдэглэлээ.
| Д.Трамп Ерөнхийлөгч болохоос өмнө Ж.Байдены засаг захиргаа Украинд 725 сая ам.долларын тусламж үзүүлнэ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |