Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсэг энэ сарын 23-26-ний өдрүүдэд БНСУ-д ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүд тус улсын нийслэл Сөүл хотын өмнөд хэсгийг хариуцсан Хөдөлмөр, халамжийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ бүс нутагт 1.3 сая хүн амьдардаг.
Ёндунпу дүүргийн Хөдөлмөр, халамжийн төвөөр өдөрт 300-400 хүн үйлчлүүлдэг байна. Сүүлийн үед иргэд биеэр ирж, үйлчлүүлэх нь ховор болсон бөгөөд тус төв нийт үйлчилгээнийхээ 90 хувийг цахимаар үзүүлдэг болжээ.
Мөн хөдөлмөр, халамжийн байцаагчийн зарим ажлыг “Виртуал хөтлөгч” хийх болсон байна. Жишээ нь, тэтгэвэр тогтоолгохын тулд заавал байцаагчтай холбогдох шаардлагагүй бөгөөд “Виртуал хөтлөгч” хэрэгтэй бүх мэдээллийг бэлтгэж өгдөг гэнэ. Энэ мэт технологийн хөгжлийг Солонгос улс төрийн үйлчилгээндээ түгээмэл ашигладаг.
Манай улсад ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас гарсан даруйд өгдөг бол Солонгос Улсад энэ тэтгэмжийг авахын тулд дараагийн ажилдаа орсон байх шаардлагыг тавьдаг. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ тухайн хүний идэвх, санаачилгыг илүүд үздэг ажээ. Мөн тухайн иргэн ажил хайгчийн цалин гэж авдаг гэнэ. Энэ цалинг авахын тулд ажлаас гарахаас өмнө 18 сар, үүнээс 180 өдрөөс дээш хоног тасралтгүй шимтгэл төлсөн байх ба аж ахуйн нэгжийн эдийн засгийн хямрал зэргээс хамаарч ажлаас халагдсан ч дахин идэвхтэй ажил хайж, дараагийн ажилдаа орсон хүнд олгоно гэж заажээ. Тодруулбал, өөрийн буруугаас ажлаас халагдсан, ажил идэвхтэй хайхгүй, дараагийн ажилдаа орохгүй бол цалин, тэтгэмжийг авах боломжгүй юм.
Ажил хайж байгаа хүмүүст юуны түрүүнд сэтгэлзүйн болоод, ажил мэргэжлийн ур чадвар сайжруулах олон төрлийн үйлчилгээг санал болгодог. Харин тэтгэмж, тэтгэврийг дараа нь олгодог.
Манай улсын хувьд халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг бодитой хэрэгжүүлэхэд БНСУ-ын энэ загвараас судлах, нутагшуулах зүйл их байгаа тухай Ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа.
| БНСУ-д ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд дараагийн ажилдаа орсон байх ёстой |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |