Куала-Лумпураас оргон зугтсан бизнесмен Лоу Тэк Жотой холбоотой гэгддэг "Muraset Limited" компани 2011 оны арванхоёрдугаар сард SRC International, BVI, BSI банкнаас 15 сая ам.доллар авсан хэмээн тус улсын Дээд шүүх дүгнэсэн байдаг.
Тэгвэл "Muraset Limited" компани банкнаас зээлсэн 14.9 сая ам.долларыг Монгол Улсын Ерөнхий сайд асны хүү болон зарим улстөрч рүү хуваан шилжүүлсэн талаарх баримтыг Малайз Улсын шүүхээс ил болгожээ. Тодруулбал, 2010 оны гуравдугаар сард Британийн Виржиний арлуудад (BVI) байгуулагдсан “Мурасет” гэх хувийн хязгаарлагдмал компани 2011 оны арванхоёрдугаар сарын 27-нд монгол улстөрчид рүү мөнгө шийлжүүлсэн талаарх баримтыг Британийн санхүүгийн мөрдөн байцаах шинжээч Анжела Баркхаус энэ сарын 13-нд Дээд шүүхэд мэдэгдэж, ил болгосон байна. Мөн мөрдлөгийн явцад Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд "Мурасет" компанийг өөрийнхөө хувьцаа эзэмшдэг, BVI-д бүртгэлтэй "Grandcastle Assets Limited" компаниар дамжуулан хянадаг байсан нь тогтоогдсон аж.
SRC International компаниас тухайн үед шилжүүлсэн өөр хэсэг мөнгө одоо олон улсад эрэн сурвалжлагдаж буй санхүүч Жо Лоутай холбоотой компанийн дансанд орсныг Баркхаус бас мэдээлсэн байна. Жо Лоу нь 1MDB компанид албан тушаал хашдаггүй ч Нажиб Разакын засгийн газрын үед тус компаниас 4.5 тэрбум ам.долларыг луйвардсан хэрэгт буруутгагдаад буй хүн юм. SRC компанийн шинээр томилогдсон удирдлага 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын эсрэг гомдол гаргасны дагуу шүүх хурал үргэлжилж байна.
Эх сурвалж: New Straits Time
| "Muraset Limited" компаниас Сү.Батболдын хүү Б.Баттүшиг болон улстөрчид рүү 15 сая ам.доллар шилжүүлсэн баримт ил болжээ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |