Коронавирусийн халдварын эхний давлагааг хохирол багатай туулсан Европт энэ өвөл байдал хүндэрч магадгүй нь. Европын өвчний хяналт, тандалтын төвөөс гаргасан судалгаагаар энэ долоо хоногт шинээр халдвар авсан хүний тоо холбооны орнууд болон Их Британид 45 мянгад хүрчээ. Их Британи, Испани, Франц, Чех болон бусад оронд хөл хорио, хязгаарлалтын дэглэмийг хэсэгчлэн тогтоож эхэллээ. Халдварын тоо ийнхүү огцом өссөний улмаас эмнэлгийн ор хүрэлцэхгүй болох, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ачаалал эрс нэмэгдэнэ гэсэн болгоомжлол ч нэмэгдсээр.
Халдварын хоёр дахь давлагаа эхлэхээс өмнө 72 хоногийн турш халдварын тархалт, нас баралт ч бага байсан бол одоо Болгар, Хорват, Мальт, Румын, Испанид байдал хүндрэх төлөвтэй.
Коронавирусийн халдвар ийнхүү огцом нэмэгдсэн нь хэд хэдэн шалтгаантай. Зуны улиралд Европын зарим орнууд хилээ нээж, амралт, сувиллын газар, зочид буудал үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь халдварын тархалтад нөлөөлсөн. Мөн сургууль, боловсролын байгууллага хэвийн ажиллаж эхэлсэн улс, хотод “Ковид-19”-ийн халдвар эрс нэмэгдсэн гэж ДЭМБ анхааруулжээ.
Нөгөө талаас хоёр дахь давлагааны гол буруутан нь залуус гэнэ. Олон сар хөл хорио, тусгаарлалтын дэглэмд амьдарсан залуусын зорчих хөдөлгөөн сүүлийн хоёр сард эрс нэмэгдэж, ингэхдээ ариун цэвэр, халдваргүйтгэлийн дэглэмийг сахих нь багассан байна. Албан ёсны тоо баримтаас харвал Европт халдвар авсан нийт 4.4 сая тохиолдол бүртгэгдэж, 212 278 хүн нас баржээ.Энэ сарын 18-нд Их Британийн Ерөнхий сайд БорисЖонсон сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ коронавирусийн халдвар дахин дэгдэх нь гарцаагүй гэж онцлов. Их Британид байдал АНУ-тай харьцуулбал арай дээр ч өнгөрсөн бямба гарагийн байдлаар шинэ тохиолдол 4422-оор нэмэгдсэн нь сэтгэл түгшээсэн үзүүлэлт гэдгийг Эрүүл мэндийн сайд МэттХэнкок мэдэгдэж буй.
Их Британид өвчний тархалт эрс нэмэгдэх зуур иргэд бүх нийтийн хөл хориог эсэргүүцэн гудамжинд гарч жагссан байна. Трафальгарын талбайд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар иргэдийг тараахад хүрч, 32 хүнийг саатууллаа. Эрх баригчид хөл хорионы дэглэмийг чанд сахиж, өөрсдийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүйн тулд ариун цэвэр сахихыг иргэдэд уриалж буй ч энэ хангалтгүй байна. Энэ сарын 28-наас эхлэн коронавирусийн халдвар авсан хүмүүст өөрсдийгөө бусдаас тусгаарлаагүй тохиолдолд 1000-10000 фунтийн торгууль ногдуулахаар болов.
Коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдсээр буй Мадридад ч хөл хорионы дэглэм зарлалаа. Испанийн Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар энэ сарын 11-ний байдлаар 12 мянган шинэ тохиолдол бүртгэгдээд буй. Францад ч өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн байдлаар коронавирусийн халдвар авсан 13 мянган тохиолдол гарч, Чехэд энэ үзүүлэлт 3130, Нидерландад 1977, Италид 1907-д хүрлээ.
Коронавирусийн халдварын хоёр дахь давлагаа Европын орнуудад дөнгөж эхэлж буй, байдал цаашид улам хүндэрч, хэдэн арван мянган хүн амиа алдаж магадгүй гэсэн өөдрөг бус таамгийг судлаачид дэвшүүлж байна. Их Британийн Засгийн газрын шинжлэх ухааны зөвлөх Патрик Валлансын үзэж буйгаар, ирэх хоёр сарын хугацаанд үр дүнтэй, яаралтай арга хэмжээ авахгүй бол халдварын тохиолдол өвөл гэхэд 50 мянгаар нэмэгдэж, өдөрт 200 хүн нас барах магадлалтай гэнэ. Английн профессор Крис Уитти ч ирэх хагас жил буюу 2021 оны эхэн хагас хүртэл байдал дээрдэхгүй, вакцин гарч, коронавирусийг эмчлэх шинэ арга нээлээ ч дэлхий даяар нэвтэртэл багагүй хугацааг авна гэж үзэж байгаа юм.
Дэлхийн 216 улс, бүсэд тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг вакцин эцсийн байдлаар гараагүй байна. Өнгөрсөн оны сүүлчээс эхлэн цар тахал болтлоо дэгдсэн коронавирусийн эсрэг вакциныг анагаах ухааны байгууллага, эм үйлдвэрлэгч 200 гаруй компани гарган авахаар ажиллаж байгаа бөгөөд энэ сарын байдлаар 38 вакциныг хүн дээр туршаад буй. Үүнээс сайн дурынхан дээр, клиник түвшний гуравдугаар шатны (1000 хүртэлх хүн дээр) туршилтад долоон вакцин ороод буйн дөрөв нь БНХАУ-ын гаралтай байгууллага, компанийнх юм. ДЭМБ-ын үзэж буйгаар, ирэх оны эх гэхэд вакциныг бүртгэнэ гэж найдаж байгаа ч вирус богино хугацаанд мутацид орж, хувирч байгаа нь судалгаа, туршилтын ажилд ихээхэн хүндрэл учруулж байгаа аж.
Нөгөө талаас, коронавирусийн эсрэг вакцин бол зөвхөн халдвараас сэргийлэх арга ч бус, эрх мэдэл, мөнгө, нөлөөгөө тогтоох асар том хэрэгсэл болж магадгүйг судлаачид онцолж буй. АНУ-ын Ерөнхийлөгч хэзээ мөдгүй вакцинжуулалт эхэлнэ гэж мэдэгдэн, Оросын Төрийн тэргүүний охин сайн дураараа вакцин тариулсан гэх мэдээллүүд гарсаар. Бээжингийн худалдааны яармагийн үеэр үр дүнтэй гэх хоёр ч вакциныг танилцуулсан тухай мэдээллээ. Их Британи, Франц, Германы компаниуд ч вакцины төлөөх өрсөлдөөнд нэгдсэн. Хэдийгээр ДЭМБ коронавирусийн эсрэг үр дүнтэй, аюулгүй вакцин гарган авч тэгш хүртээх, хуваарилах “Covax” хөтөлбөрт нэгдэхийг улс орнуудад уриалж байгаа ч их гүрнүүд өөр хоорондоо хамтран ажиллахыг бус, тус тусдаа судалгаа, туршилтаа үргэлжлүүлэхийг илүүд үзэж байна.
Эх сурвалж: CNN, The Times, The Spectator
| “Ковид”-той өвөл айсуй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |