ОХУ-ын Нягань гэх жижигхэн тосгоноос эхэлсэн Шараповагийн тухай яриа дэлхийн даяар түгж байлаа. Дэлхийн номер нэг теннисчин асан, Их дуулгын таван удаагийн аварга, Их дуулгын бүх тэмцээнд, өөр өөр онд тэргүүлсэн 10 эмэгтэйн нэг Мария Шараповагийн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
2019 оны эхний сард нэрт тамирчин Мария Шарапова их спортдоо эргэн ирж, Австралийн нээлттэй тэмцээнд оролцсон. Тэрбээр тус тэмцээнд оролцож, энэ ярилцлагыг өгснөөсөө хойш хэдхэн сарын дараа зодог тайлах болсноо зарласан билээ.
Австралийн нээлттэй тэмцээний эхний тойрогт Шарапова Шведийн теннисчин Ребекка Петерсоныг 6-2 6-1 харьцаатай хожоод байв. Энэ үед Австралийн орон нутгийн нэгэн хэвлэл Мария Шараповагаас ярилцлага авсан нь түүний зодог тайлахаасаа өмнө өгсөн сүүлчийн ярилцлага болж үлджээ.
-Эхний тойрогт үнэхээр хүч үзүүлж, тоглолоо. Шилдгүүдийг ээлж, дараалан ялж, эргэн ирэлт хийсэн дээ баяртай байгаа байх?
-Тийм ээ, бүх тоглолт өөр өөр хэмнэлтэй, хэцүү байсан байх. Үүнийг хийхийн тулд маш их биеэ халаасан. Тоглолтод хэзээ орох нь ч тодорхой байсан. Тэгээд дээрх шалтгаан, өөрчлөлтүүдийг харгалзан үзэж, өөрийгөө нэлээд сайн тоглосон гэж бодож байна.

-Та гуравдугаар тойрогт Возняцкитай тоглоно. Та хоёр өмнө нь олон ч удаа таарч, тоглож байсан. Өрсөлдөгч, тамирчных нь хувьд та Возняцкиг хэрхэн тодорхойлох вэ?
-Өнгөрсөн жилийн үр дүн нь түүний түвшинг илүү дээшлүүлж чадсан гэж бодож байна. Возняцки Их дуулгын цомыг хүртэх ёстой. Тэр өөрөө ч шийдэмгий, шилдэг тоглолтоо үзүүлж, хүссэн газартаа хүрч чадсан. Возняцки теннист дуртай, тэр энэ тэмцээний бүх зүйлд дуртай. Мэдээж, намайг маш хүнд тоглолт хүлээж байгаа гэдэгтэй санал нийлнэ.
-Возняцкиг энэ спортод дурлуулсан, үлгэрлэсэн хүн нь та гэнэ билээ. Таны хийсэн бүх зүйл, үйл хөдлөлийг залуу тамирчид харж байгаа нь таныг урьд өмнөхөөс илүү онцгой болгохгүй байна гэж үү?
-Нэг тоглолтын дараа Возняцкитай гар барихад “Та сүүлчийн оноондоо маш анхааралтай байж, хождог хэвээрээ байна. Таны энэ хичээл, зүтгэлийг бишрэхэд надад сайхан байдаг. Бүх үзэгчид таныг хүлээн зөвшөөрдөг” гэж хэлж билээ. Залуусын амнаас л өөрийгөө “онцгой” гэдгээ мэдрэх юм байна шүү дээ. Ийм зүйлийг залуусаас сонсох үргэлж сайхан байдаг.

-Теннисчин бүр шилдэг нь болохын тулд өөр өөр бэлтгэл хийдэг байх. Харин таны гол хэв маяг юу вэ. Юунд хамгийн их бэлтгэж байгаа вэ?
Их дуулгын аварга болохын тулд дэлхийн номер нэг байх ёстой. Би ч бас энэ тэмцээнд гайхалтай гэж хэлсэн зүйлсээ дахиад хийнэ гэж найдаж байна даа.

-Та өөрийнхөө гаргасан амжилт, тоглолтдоо үргэлж сэтгэл дундуур, дутуу орж байжээ гэж боддог уу?
-Хүмүүс намайг цаасан дээрээс уншсан ярилцлагаараа аль эсвэл тоон статистикаар дүгнэвэл тийм ээ.
-Таны тоглолтын хэв маягийг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж, онол сурах нь зөв юм уу, практик нь илүү чухал юм уу?
-Би теннисний тоглолтод оролцсон ч, бусад зүйлийг хийсэн ч, 100 хувь хийхийн тулд 200 хувь хичээх ёстой гэж боддог. Хичээл зүтгэл гаргаж, шаргуу байсныхаа хүчинд тэмцээн гэдэг амархан зүйл байсныг мэдрэхийг хүсдэг.

-Таны теннисний замналд маш хүчтэй цохилт өгөх ёстой үе олон байсан. Одоо яг замналынхаа энэ үед Возняцки шиг нэгнийг ялах хэрэгтэй гэж бодож байна уу?
-Надад юу хэрэгтэй гэж?
-Возняцки шиг хэн нэгнийг ялах.
-Үүнийг хэлэхэд хэцүү. Би өнгөрсөн улиралд ердөө 11 тоглолтод оролцсон. Возняцкигийн эсрэг ч бай, үгүй ч бай миний хамгийн их хүсэж байсан зүйл бол тэмцээн. Мэдээж, би шилдэг тоглогчидтой тоглохын хүсэж байна. Чи 30-тай ч бай, 31 настай ч бай гуравдугаар тойрог үргэлж шилдгүүдтэй тулгарах болно. Би дараагийн шатанд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Учир нь би Возняцкитай тоглох болно.

| МАРИЯ ШАРАПОВА: Аливаа зүйлийг 100 хувь хийхийн тулд 200 хувь хичээх ёстой |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |