Дэлхийн алдартай контент бүтээгч “Nas Daily”-гийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин Монголд ирээд байгаа. Тэрбээр Монгол Улсад дэлхийн контент бүтээгчдийн “Nas Summit” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа бөгөөд уг арга хэмжээгээр дамжуулан Монголыг дэлхийд сурталчилна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Монголыг дэлхийд сурталчлах зорилго тээн ирсэн дэлхийн алдартай контент бүтээгч Нусейр Ясин гэж хэн болохыг танилцуулж байна.
Nas Daily гэх влог нэрээрээ олонд танигдсан цахим сүлжээнд 40 сая гаруй дагагчтай контент бүтээгч Нусейр Ясин 1992 оны хоёрдугаар сарын 9-нд Израилийн Арраба хотод төржээ. Түүний аав нь багш, ээж нь сэтгэлзүйч мэргэжилтэй бөгөөд багаасаа лалын шашинтай болж өссөн ч нас биед хүрээд Исламын шашин шүтэхээ больж, “Шашингүй хүн болсон” гэж нэгэн контентдоо дурдаж байв.
.png)
Нусейр Ясин 19 насандаа АНУ-ын Харвардын их сургуульд сансрын инженерийн мэргэжлээр сурах хүсэлт гаргаж, тэтгэлэг авч байжээ. Гэсэн ч сурч байх хугацаандаа мэргэжлээ сольж, 2014 онд Харвардын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд мөн энэ хугацаандаа компьютерын ухааны бакалаврын зэрэг хамгаалсан байна. Харин мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байхдаа төлбөртэй бүртгэлийн үйлчилгээ, нийгмийн сүлжээний хайлтын системийг зохиож, үүсгэн байгуулсан гэнэ. Энэ туршлагаараа Нусейр 2014 оны есдүгээр сараас эхлэн дэлхийн алдартай “Paypal” компанийн Нью-Йорк дахь салбарын гар утасны үйлчилгээ, “Venmo”-гийн программ хангамж хөгжүүлэгчээр ажиллаж байсан юм байна.
Харин 2016 онд “Venmo”-гоос бүрмөсөн гарч, дэлхийгээр аялж, судлахаар шийдэхдээ нэгэн цахим хуудас нээсэн нь өнөөгийн олон сая хүний мэдэх “Nas Daily” цахим хаяг. Араб хэлээр Nas гэдэг нь хүмүүс гэсэн үг бөгөөд Нусейр Ясины цахим хуудас “Хүмүүсийн өдөр тутам” гэх утгатай аж. 2018 оноос Нусейр Ясин цахим хуудастаа нэг минутын урттай сонирхолтой видео, контент оруулж эхэлсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж, 2018 оны есдүгээр сард найман сая, мөн тус оны арваннэгдүгээр сар гэхэд 10 сая гаруй дагагчтай болж байжээ. Өдгөө “Nas Daily” цахим хуудас 20 гаруй сая дагагчтай.

Нусейр Ясин зөвхөн видео контентоос гадна бичгийн салбарт ч хүч үзжээ. Тэрбээр 2019 онд “HarperCollins”-той хамтарч “60 секундэд дэлхий дахинаар” гэх нэртэй ном бүтээж, уншигчдын хүртээл болгосон бөгөөд энэ хугацаанд “Nas Daily” цахим хуудас, баг, салбараа тэлж, компани, академитай болжээ. Ташрамд дурдахад, “Nas Daily” цахим хуудаст өдөр бүр ордог нэг минутын контент тасралтгүй 1000 гаруй хоног үргэлжилж байгаа юм.

| Монголд ирсэн ээлжит дэлхийн алдартан “NAS DAILY” буюу НУСЕЙР ЯСИН гэж хэн бэ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |