Тайланд-Солонгосын реппер, дуучин, бүжигчин, К-Поп од Лиза албан ёсны “Инстаграм” хуудастаа 90 сая дагагчтай болж, уг амжилтад хүрсэн анхны Тайланд, К-Попын од болжээ. Өдгөө 25 настай Лиза нь Солонгосын “BLACKPINK” охидын хамтлагийн гишүүн бөгөөд 2021 оны есдүгээр сард “Lalisa” нэртэй бие даасан цомгоо олны хүртээл болгоод байв. Тэгвэл Лизагийн талаарх сонирхолтой таван баримтыг уншигч та бүхэнд хүргэж байна.
Лизаг төрөхөд аав, ээжээс нь өгсөн нэр Пранприя байжээ. Гэтэл нэгэн зөнч Лизад “Пранприя нэрээ сольж, Лализа болговол илүү аз жаргал авчирна” гэсэн байна. Лализа нэр нь хөгжил, цэцэглэлтийг хүлээн авагч гэсэн утгатай нэр аж.
.png)
Одоог хүртэл “BLACKPINK” хамтлагийн зарим сонсогч Лизаг Тайланд гаралтай гэдгийг сонсоод гайхдаг. Тэгвэл Лиза анх “YG Entertainment”-ын уран бүтээлч болохдоо 14 настай байсан бөгөөд тус студийн анхны гадаад уран бүтээлч болж байжээ. Лиза “YG Entertainment”-д ороод таван жилийн турш бэлтгэл хийхдээ бүх үзүүлэлтдээ “А” үнэлгээ авч байсан гэнэ.
.png)
Лиза зургаан муур тэжээдэг бөгөөд чөлөөт цагаа тэжээвэр амьтадтайгаа хамт өнгөрөөх дуртай гэнэ. Тэрбээр Лука, Лео, Лили, Луис, Тайгер, Хантер гэх зургаан мууртай. Мөн Хайр нэртэй шинэ гөлгөн нохойтой болсон аж.
.png)
“Rolling Stone” сэтгүүлийн нэгэн нийтлэлд “BLACKPINK” хамтлагаас бие бялдрын хувьд хамгийн хүчтэй нь Лиза хэмээн онцолж байв. Тэгвэл түүнтэй зэрэгцээ Лизагийн боксоор хичээллэж байгаа дүрс бичлэг цахим сүлжээнд түгж, шуугиан дэгдээгээд байсан юм.
.png)
Лиза трипанофобик буюу зүү, тариураас айх эмгэгтэй гэнэ. Нэгэн удаа “BLACKPINK” хамтлагийнхаа гишүүн Рөүзтэй хамт тариа хийлгэх гэж байгаад ухаан алдаж унаж байсан аж.
.png)
| “Инстаграм”-д 90 сая дагагчтай болсон анхны Тайланд, К-Попын од ЛИЗАГИЙН талаарх СОНИРХОЛТОЙ ТАВАН БАРИМТ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |