.jpg)
“Есөн-Эрдэнэ” хамтлаг нь Өвөр Монголоос гаралтай фолк метал хамтлаг. Монголын ардын урлагийг өрнийн рок урсгалаар сүлэн, үнэхээр гоц сонирхол татам дуугаралтыг нүргэлүүлж байгаа. Тэд Улаанбаатар хотноо зохиогдсон фестиваль дээр ирж тоглосон.
.jpg)
Энэ нь “Есөн-Эрдэнэ” хамтлагийн Монгол Улсад айлчилсан анхны тохиолдол нь байлаа. “Есөн-Эрдэнэ” хамтлаг Монгол ардын хөгжим, морин хуур, ятга болон бусад ардын хөгжмийн аялгууг орчин үеийн хэви, фолк метал жанртай гайхалтай сайхан найруулж домог яриа, аж амьдрал болон олон баялаг өнгийг гаргаж чаддаг.
.jpg)
Одоогоор тэд БНХАУ-ын Бээжин хотод ажиллаж амьдардаг. Тус хамтлаг анх 2011 оны есдүгээр сард санаачилга гарган, 2010 оны өвөл бүрэлдэж эхэлсэн байдаг. Хамтлагийн бүрэлдэхүүн гэвэл ДинКай бөмбөрчин, Оргил аргил гитарчин, Цогбаяр морин хуурч, Асхан дуучин, гитарчин. Хамтлагийн гишүүд 1992, 1989, 1987, 1985 онд төрсөн залуус байдаг билээ.
.jpg)
2012 онд “Арван алд гулын хоншоор”, 2013 онд “Есөн Эрдэнэ” цомгуудыг тус тус гаргасан. Эхний цомгийг Хятадын “Underground metal label”-тэй хамтарч гаргасан. Гэхдээ зохиогчийн эрхийг “Есөн-Эрдэнэ” хамтлаг эзэмшдэг. Харин удаах цомгийг өөрсдөө бичиж, найруулж гаргасан юм билээ. Одоо тус хамтлаг дөрвөн цомог гаргасан байгаа.
.jpg)
“Есөн-Эрдэнэ” хамтлаг Германы “Wacken” фестиваль дээр тоглож дэлхий дахинд танигдсан. Бас БНХАУ-ын болон, Өвөр Монголын аймаг, хотуудаар аялан, тоглолт хийж байсан. Тэд Хятадын 20-30 хамтлаг өрсөлдөөн дундаас”Шилдэг хамтлаг”-аар шалгарч “Wacken Head Banger”-ын тайзан дээр тоглож байлаа. Тус хамтлаг анх Азийн орнуудаар аялан тоглолт хийж эхлээд, 2015 оноос Европын орнуудад уригдан, 2017 онд Польшид болсон “Вүүдсток” хөгжмийн наадамд уригдан тоглож байв.
.jpg)
“Есөн-Эрдэнэ” хамтлагийн дуунуудад янз бүрийн хөгжмийн, тэр дундаа фолк элемент байдаг. Хамтлагийн гишүүд морин хуураас гадна ятга, балалайка, хэнгэрэг, гитар хөгжмөөр тоглодог нь дуугаралт нь монголчуудад их ойрхон сонсогддог. Дууны үг, аяыг хамтлагийн гишүүд бүгдээрээ ярилцаж, хэлэлцэж байгаад хамтарч бичдэг.
.jpg)
“Есөн-Эрдэнэ” хамтлагийн “Сонсьё” дуу олны хүртээл болон хит болж чадсан. Тус дууны гол санаа нь нүүдэлчдийн онгон, дагшин байгаль дэлхийгээс хүнд хандаж хэлж буй утга санааг илэрхийлсэн байдаг. Тэд ихэвчлэн монгол ардын аман зохиол, тэр дундаа үлгэр, туульсаас сэдэвлэсэн дуу хийдгээрээ онцлогтой. Монгол гэх нэрийг дэлхий дахинд цуурайтуулах залуус бол тэд мөнөөс мөн.

Монголын язгуур урлагийг метал хэв маягтай сүлэн дэлхийн хөгжмийн ертөнцөд танилцуулж яваа хамтлаг бол фолк метал, Өвөр Монголын "Есөн Эрдэнэ" хамтлаг бөлгөө. Хүчирхэг харгиа метал хөгжмийг дэвсгэр болгож, монгол үндэсний морин хуур хөгжим, хархираа хөөмийгөөр гойд эвлэг чимсэн нь туйлын өвөрмөц сонсогдоно. Бүр оросын үндэсний балалайка хөгжмөөр хүртэл тоглох агаад энэ нь дуу хөгжимтэй нь гайхалтай найрсаж зохицож байгаа билээ.

Тэд Монгол дээл, халимаг үстэй, шивээсгүй ер нь гаднах байдлаар нь хамтлагийн гишүүдийг харахад метал хамтлаг гэж хэлмээргүй мэт харагдана. “Есөн-Эрдэнэ” хамтлагийн залуус бүх дуугаа монгол хэлээр дуулдаг. Гэхдээ тэд дуулж эхлээд л үзэгчдийг жинхэнэ “солиоруулж орхино”, үсэрч дэвхцэн, орилж хашхичин, савж өгцгөөнө. Дундуур нь гоцлол дуучин, гитарчин Асхан англиар чөлөөтэй ярьж үзэгчидтэй харьцан, тэдний цөсийг бүр хөөргөнө.

Энэ хамтлагийн "Арван алд гуулин хоншоор", "Тэс голын магтаал", "Хар зүрх" дуунууд янзтай. Монгол хүн болохоор ч тэр үү үндэсний хэв маяг бүхий аяз сэтгэлд ойр гэж жигтэйхэн, нэмээд метал хөгжмийн дайчин түрэмгий, хурдтай тоглолт ороод ирэхээр за тэгээд бүр гайхалтай. Улс орон бүрт бусдаас ялгарах, ондооших өвөрмөц соёл байдаг. Үүнийг орчин үеийн хэв маягтай донжийг нь олж нийцүүлэн найрсуулахад ямар онцгой шинэлэг бүтээл гарч болдгийг "Есөн Эрдэнэ" хамтлагийн дуунууд бэлээхэн харуулна.
| ӨРНӨ ДАХИНД ТАНИГДСАН ӨВӨР МОНГОЛЫН “ЕСӨН-ЭРДЭНЭ” ХАМТЛАГ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |