Мөрдөн байцаах алба, мөрдөгч хэрхэн ажиллах ёстой вэ гэдгийг бид “Гарц” киноноос үзэж буй. Эл бүтээлийн чухалчлан харуулах гэсэн нэг өнцөг бол гарцаагүй энэ. Мөрдөн байцаах албаны Гэрэлмаа ахлагчтай шуурхай баг мөнгө, эрх мэдлээ ашиглан гэмт хэрэг үйлдэж буй бүлэг хүмүүсийг барих гэж
ямархнаар ажиллаж, юутай тэмцэж, юугаа мөн дэнчин тавьж, юуг сөрж байгааг үзсэн хэн бүхэн мэдэж байгаа.
Гэрэлмаа мөрдөгч нэг хором ч шантрахгүйгээр ажилласны хүчинд гэмт хэрэг, хууль бус бүхний үүр уурхай болсон “DH” группыг буулган авч, Буянтогтох ерөнхийлөгчийг шоронд суулгадаг ч түүний тэмцэл бүрэн дуусаагүй. Гол тулалдагч болох Содоо аавыг нь торны цаана хорьж, өөрийг нь үхээд босоход нөлөөлсөн мөрдөгч, мөн ах, дүүст өс санаж, хөдөлж эхэлсэн. Мөрдөгчдийн баг араас нь мөшгөж эхлэх тусам тэр ах, дүүс, ар гэрийнхэнд нь хохирол учруулж, тэднийг нэг нэгээр нь хөнөөхөөр "онилж" буй. Мөрдөгчдөд ганц Содоо ч биш филиппин дэх тэдний ар тал ч мөн анхаарлаа хандуулах гол хүмүүс. Үндсээр нь л таслахгүй бол урган нахиалчихаад аюул тарьж мэдэх энэ сүлжээ хүмүүсийг хуулийн хариуцлага хүлээлгэж, улс орноо жаахан ч болов "цэвэрлэж" авах, хүүхдүүдийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй, айх айдасгүй байлгах том мөрөөдөл Гэрэлмаа мөрдөгчийнх. Гэсэн ч санаан зоргоор дийлдэх амаргүй хүмүүс. Юу ч хийж мэдэх, хэнийг нь ч хайрлахгүйгээр амийг нь авах, аминаасаа илүү хайртай охин, нөхөр хоёрыг нь ч эрсдэлд оруулж мэдэхээр хүмүүстэй тэмцэж буй.

Түүнийг энэ хэргийн учрыг олохоор чухал хүнтэй уулзахад л нэг өдрийн дотор дэргэдээс нь нэг нь урваж, хайртай гэр бүл нь осолдож, өөртэй нь уулзсан хурандаа зүүгдсэн байдалтай олдож, ах, дүүсийн нэг нь гэмтсэн. Ингэж айлгаж, хаашаа ч хөдлөхийн аргагүй байдалд оруулж байгаа ч тэр ухраагүй, бууж өгөөгүй. Харин ч илүү урам зориг орж, тэмцсээр буй.

Тэр характер, хандлага, харц, үгээ хэлж буй байдал гээд жүжигчин Б.Одончимэг Гэрэлмаа мөрдөгчийн дүрийг тун сайхан бүтээсэн. Ийм зэвүүн, мөнхүү няхуур, эр зоригтой эмэгтэй мөрдөгчийн дүрд түүнийг тохирно гэж Б.Саруулбуян найруулагч үнэхээр л мэргэн харж. Цагдаа, мөрдөгчийн дүрд Н.Ялалт, Ч.Болд, Н.Мөнхсоёл, Д.Хосбаяр гэхчлэн олон уран бүтээлч тоглож байсныг үзэгчид санаж байгаа байх. Гэхдээ Гэрэлмаа мөрдөгч шиг эрх мэдэл, хээл хахуульдаа идэгдсэн, мөнгө л байвал хүний амь хамаагүй болчихсон том бүлэг этгээдүүдтэй тэмцээгүй л болов уу. Өөрөө ч үхэж мэдэх эрсдэл бий. Гэсэн ч алхам ч ухарч, зугатааж, эмээдэггүй. Гагцхүү одоо үүнээс илүү ямар эрсдэл хохирлыг амсаж, юугаа золиосолж, магадгүй алдаж энэ бүхнийг дуусгахыг харах л үлдлээ.
| Б.ОДОНЧИМЭГИЙН БҮТЭЭСЭН ГЭРЭЛМАА МӨРДӨГЧ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |