Хэн нэгнийг өөрт нь огт сэжиг авхуулахгүйгээр, тун соёлтойгоор, бүр өөрсдийгөө итгэл даах нөхдүүд гэж гүн гүнзгий итгүүлэн, хууран мэхэлж байгаа буурчийн газрын тоглоомчдоос ялгаагүй болжээ, өнөөгийн нийгмийн улс. Тэр дундаа ард түмний баялгаас хүүдий хүүдийгээр нь шуудайлж, овойж, оцойтол нь банкаа дүүргэж, хотхон, хаус, хороолол гээд хотын баруун, зүүн, урд хойногүй байшин барилга эзэмшиж суугаа эрх мэдэлтэн, улс төрчид бол буурчийн газар хамгийн эелдэг, боловсноор мөрийтэй тоглож, бүгдийг залилж байгаа тоглоомчид л гэсэн үг. Үүнийг л Улсын драмын эрдмийн театрын Ш.Ёндоншарав найруулагч Оросын сонгодог зохиолч Н.В.Гоголийн 1840 онд бичсэн "Тоглоомчид" зохиолыг тайзны бүтээл болгон бидэнд үзүүлж байна.

Түүний хэлэх гээд байгаа нь ганц эрх мэдэлтнүүд биш юм аа. Хулгайч, луйварчин, хууран мэхлэгчдийн дотроос хамгийн супер, боловсон, бүр гэмгүй, өөрсдөдөө бат итгүүлэгч нь л тэд болохоор онцолсон хэрэг. Түүнээс хүмүүс нэгнээ хууран мэхэлж, хамгийн эелдгээр бүхнийг нь хуу хамчихаад юу ч болоогүй мэт явж оддогийг ч тайзан дээрээс тод үзүүлж байна. Тэгэхдээ бүр хамгийн шилдэг тоглогчийг ч дөнгөдгийг ч төвөггүй сайхан үзүүллээ. Жүжигт хотын буурчийн газар Ихарев гэх 80 мянган рубль хожсон гарамгай мөрийтэй тоглоомчин ирж, мөн л сайн гэгддэг мөрийтэй тоглоомчин ноёдтой тоглоно. Ихарев хэрдээ л хянамгай, хашир байж гурван ноёнтонд хуурагдахгүйг хичээнэ. Өөрөө бүр сэмхэн дөнгөж, ашиг олохыг эрмэлзэнэ. Жүжгийн турш тэр гурван нөхөдтэй хэн нэгнийг хууран мэхэлж, хөөргөж, 200 мянган рубльтэй болж, юунаас ч илүү ашигтай ажилладаг ч өнөө гуравтаа хууртаж байгаагаа мэдэхгүй л явна. Эцэст нь тэгээд 80 мянган рубль ч үгүй хууртан үлдэнэ. Тэгэхээр одоо ойлгогдож байгаа биз. Бид бол буурчийн газрын мөрийтэй тоглоомчид л гэсэн үг. Тайзнаас өөрсдийгөө, өнөөдрийн нийгмээ тодоос тод тольдон харлаа.

-ХАЙРЦАГ, ШҮХЭР, ХӨЗӨР-

| ТЭМДЭГЛЭЛ: Буурчийн газрын мөрийтэй тоглоомчин шиг бид |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |