Урлаг сонирхогчид, урлагийн бүтээл цуглуулагчдын дунд нэрд гарч буй, бүтээлүүд нь өнгөрсөн онд болсон дуудлага худалдаануудаар таамаглаж байснаас илүү үнэ хүрч, цахиур хагалсан шинэ, залуу уран бүтээлчдийг “Forbes” сэтгүүл нэрлэжээ.
1. Майкл Армитиж “THE CONSERVATIONISTS” (Байгаль хамгаалагчид)

Кени гаралтай уран бүтээлч Майкл Армитиж Лондон, Найробид амьдарч уран бүтээлээ туурвидаг. Орчин үед нэрд гарч буй залуу зураач 1984 онд төрсөн бөгөөд Европын модернизмын уламжлалыг Зүүн Африкийн уламжлалт урлаг, аман зохиолтой хослуулан эх орныхоо нийгэм, улс төрийн үйл явдлуудаас сэдэвлэн зурдаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд Нью-Йорк хотод болсон “Contemporary Art Day” дуудлага худалдаагаар “Байгаль хамгаалагчид” бүтээл нь 1.5 сая ам.доллароор зарагдсан байна.
2. Жонатан Линдон Чейз “Rose petals on bed” (Орон дээрх сарнайн дэлбээд)

АНУ-ын зураач Жонатан Чейз 2010 оноос уран бүтээлээ идэвхтэй туурвиж, 2013 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан билээ. Дижитал эвлүүлэг, зураг, гэрэл зургийн аргыг хослуулан ижил хүйстнүүдийн сэтгэл хөдлөл, зовнил, өвдөлт, эмзэглэл, цөхрөлийг харуулсан бүтээлүүдээрээ алдартай. Түүний “Орон дээрх сарнайн дэлбээд” бүтээлийг “20th Century and Contemporary Art Day Sale Afternoon Session” дуудлага худалдаагаар 131.3 мянган ам.долларын үнэ хүрчээ.
3. Алисиа Кваде “Ungeklrte Anziehung” (Үл мэдэгдэм таталцал)

Польшийн галерейн эздийн охин, өдгөө Берлинд амьдарч, уран бүтээлээ туурвиж буй Алисиа Кваде чулуу, гэрэл зургийн хальс, цаг зэрэг эд юмсаар инстоляц, баримлын ажлаа бүтээдэг бөгөөд цаг хугацаа, орон зай болоод өнгөрсөн, одоог хүмүүний амдралтай холбон харуулахыг эрмэлздэг. Түүний “Үл мэдэгдэм таталцал” бүтээлийг судлаачид 8000–12000 орчим ам.долларын үнэ хүрнэ гэж таамаглаж байсан ч Нью-Йоркт болсон “20th Century and Contemporary Art Day Sale” дуудлага худалдаагаар 50 мянган ам.доллароор худалдаалсан аж.
4. Женьев Фиггис “A Social Portrait” (Нийтийн хөрөг)

Орчин үеийн амьдрал, хүмүүс, үйл явдлыг Дундад зууны классик уран зургийн хэв маягаар, гэхдээ өвөрмөцөөр ёгтолж, шүүмжилж зурдгаараа нэрд гарсан нэгэн. Орчин үеийн алдартай хувцас урлаачид, тухайлбал, Марк Жэйкобс түүний бүтээлээс санаа авч цуглуулга гаргаж байсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-нд Хонконгт болсон дуудлага худалдаагаар түүний бүтээл 1.8 сая хонконг долларын үнэд хүрсэн билээ.
5. Тчабалала Селф, “Out of Body” (Биеийн гадна)

Том хэмжээтэй даавуун коллаж, африк бүсгүйчүүдийн биеийн галбир, сэтгэл, онцлогийг харуулсан бүтээлүүдээрээ алдартай залуу уран бүтээлчийн “Биеийн гадна” нэртэй ажил нь Лондонд болсон “Post-War and Contemporary Art” дуудлага худалдаагаар 371.3 мянган еврогоор зарагджээ.
| Бүтээл нь үнэд хүрч буй залуу уран бүтээлчид |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |