Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа гаднын мэдээллийн сайтуудын Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистаны Исламабад хотод болсон ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон талаар нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламбад хотод ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж өндөрлөлөө. Тус өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцсэн чухал сэдвүүдийг тодруулбал,
Бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх:
Эдийн засгийн сэргэлт:
“Бүс ба зам” санаачилгыг урагшлуулах:
Иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх:

Тэгвэл бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж, бэхжүүлэх асуудлыг хэлэлцсэн тус хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламабад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Монгол, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцож, зохион байгуулагч орон Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай хоёр талын уулзалт хийсэн байна. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай гурван талт уулзалт хийсэн. Гурван талт уулзалтаар Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засгийн коридорын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бодитоор хэрэгжүүлэх асуудлууд яригдав.

Тухайлбал, Монголын нутгаар дамжин өнгөрөх ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг гурван талын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн хамтран бий болгох, гурван улсын аялал жуулчлалын жишиг бүс байгуулах, улсын хил дамнасан цахим худалдааны платформ бий болгох, боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг, гамшигтай тэмцэх зэрэг чиглэлд илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах саналууд гарч иржээ. Түүнчлэн Монгол Улсын “Талын зам” хөтөлбөр, Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг харилцан уялдуулж, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулахад Монголын тал бэлэн байгаа”-г Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлжээ. Улмаар гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт хамруулах 33 төслийн жагсаалтыг Монголын талын холбогдох байгууллагууд харилцан тохиролцсон бөгөөд Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн шинэ төмөр зам барих төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх санал гаргасан байна.
Харин гурван талт уулзалтад оролцсон ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ли Чян нар түүний саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, төрийн тэргүүн нарын тохиролцсон ажлуудыг бодит ажил болгож, Монгол Улстай эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа мэдэгджээ. Улмаар талууд санал нэгдэж, дараагийн гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтаа ирэх 2025 онд зохион байгуулахаар ярилцсан аж.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар оролцоод буцах замдаа БНХАУ-д айлчилжээ. Тухайлбал, энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй бөгөөд уг ойд зориулан БНХАУ-д зохион байгуулагдсан арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон байна. Харин БНХАУ-д ажиллах үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын төрийн өмчит “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Люй Гуоюэтэй уулзаж, зарим онцлох асуудлын талаар ярьсан аж. Дэлгэрүүлбэл, 2024 оны дөрөвдүгээр сарын 2-нд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай’’ хэлэлцээр байгуулсан. Тэгвэл уг хэлэлцээрийн хүрээнд хил холболтыг идэвхжүүлж, гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналтай байгаа талаараа Монголын тал илэрхийлсэн байна. Харин “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Лю Гуоюэ уг саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, хоёр тал Гашуунсухайт-Ганц мод боомтын хилийн холболтыг эрчимжүүлэхэд хамтарч ажиллахаар санал нэгдээд байгаа аж.

| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: ШХАБ-ЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БА ОХУ, БНХАУ-ЫН УДИРДАГЧИД ЮУ ХЭЛЭВ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |