Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко Монгол Улсад айлчлах тухай мэдээлэл хоёр жилийн өмнөөс түгсэн. Тухайлбал, 2022 оны сүүлчээр Ерөнхийлөгч А.Лукашенкогийн 2024 онд айлчлахаар төлөвлөсөн орнуудын дунд Монгол багтсан талаар олон улсын хэвлэлүүд удаа дараа мэдээлж байсан бөгөөд энэ талаар Монголд суугаа Беларусийн Элчин сайд Дмитрий Николаевич Горелик Монголын УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалантай хийсэн уулзалтынхаа үеэр дурдсан байдаг.

Харин Бүгд Найрамдах Беларусь Улс, Монгол Улсын хувьд 1992 онд дипломат харилцаа тогтоож, харилцан Элчин сайдын яамдаа байгуулалцсан. 30 гаруй жилийн дипломат харилцааны түүхтэй ч энэ удаагийн Ерөнхийлөгч А.Лукашенкогийн айлчлал Беларусийн талаас Монгол Улсад төрийн тэргүүний түвшинд айлчилсан анхны айлчлал болж байна.
Беларусийн Ерөнхийлөгч Аленксандр Лукашенкогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал зургадугаар сарын 1-4 өдөр үргэлжилсэн. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” байгуулсан байдаг. Тус гэрээ нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бататгах, найрсаг харилцааг хөгжүүлэх суурь баримт бичиг болох тухай хоёр тал онцолсон бөгөөд Беларусийн талаас анх удаа төрийн тэргүүний хэмжээнд айлчилж буй Ерөнхийлөгч А.Лукашенкогийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад ач холбогдолтой талаар онцолсон юм.

Тодруулбал, дипломат харилцааны 22 жилийн түүхтэй хоёр орны нийт худалдаа хэмжээ 2023 онд 29.2 сая ам.доллар болсон бөгөөд Беларусийн экспорт 29 сая ам.долларыг нь эзэлж байна. Тус орон Монгол Улс руу хатаасан сүү, цөцгий, нефтийн бүтээгдэхүүн, хуванцар сав, трактор, хавтан, чихэр, соёолж, бяслаг, шоколад, какао агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд, тослоггүй хүнсний бүтээгдэхүүнүүд экспортолдог. Мөн өнгөрсөн онд хоёр орны үйлчилээний худалдаа нийт хэмжээ 6.1 сая ам.доллар болж, Беларусийн талд 2.9 сая ам.долларын ашигтай гарсан аж. Иймд Бүгд Найрамдах Беларусь Улсын талаас Монгол Улстай харилцаа өргөжүүлэн, худалдааны салбараа тэлснээр нэгэн том хүлээн авагчаа болгох боломж бүрдүүлж байгаа юм байна. Нөгөөтэгүүр сүүлийн жилүүдэд хүнс, хөдөө аж ахуй, худалдааны салбартаа голчлон анхаарч байгаа Беларусь энэ талын хамтын ажиллагаагаа нэмэх, хамтарсан үйлвэр барих санаачилга гаргасан нь трактор, автомашин, лифт зэрэг төхөөрөмжийн хамтарсан угсралтын үйлдвэр байгуулах санал байв. Түүнчлэн тус үйлдвэрүүдэд ажиллах мэргэжилтнүүдийг Беларусьт сургах хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгч А.Лукашенко илэрхийлсэн байна.

Харин төрийн айлчлалынхаа төгсгөлд Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александ Лукашенко “Хоёр орны харилцааны үндэс суурийг ЗХУ-ын үеийн маш халуун дотно харилцаа бий болгосон нь гарцаагүй. Гэхдээ Монгол Улсын хувьд өнөөгийн нийгмийн маш хүнд, шийдвэрлэх ёстой чухал үе тулгараад байна. Монголд асар их баялаг бий. Гэхдээ тэр гайхалтай их баялгийг сайн сайхны төлөө ашиглах, хамгаалахад анхаарах ёстой болж байна.
Мөн Беларусь Улс Украинд энх тайван тогтоохын тулд бүхнээ хийж байна. Гэсэн ч хүн бүр үүнийг ойлгохгүй. Нөгөөтээгүүр Монгол зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Беларусийг хамтран түрэмгийлэгч мэт харагдуулж, дайсан болгож, Монголд хийж буй айлчлалын шалтгааныг худал мэдээлж, огт өөр байр суурийг сурталчилж байгаад харамсаж байна” гэжээ.
![]()
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: В.ПУТИНТЭЙ ХИЙСЭН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТААСАА МОНГОЛ РУУ НИССЭН А.ЛУКАШЕНКОГИЙН АМБИЦ БА ХОЁР ОРНЫ ХАРИЛЦАА |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |