Монгол Улс Францын “Орано” групптэй асар том ураны уурхайг ашиглах тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байгаа талаар тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр онцолжээ. Суурь нь өнгөрсөн жилийн Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монголд хийсэн айлчлалаар эхэлсэн хоёр орны ураны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулагдахад ойрхон байгаа бөгөөд энэ оны эцсээр тохиролцоонд хүрч магад гэнэ.

Швейцарын Холбоо Улсын Давос хотод жил бүрийн эхний сард зохион байгуулагддаг хамгийн хүндтэй эрхмүүдийн цугларалт буюу Дэлхийн эдийн засгийн форум болж буй. Урьд өмнөх жилүүдийнхээсээ өөрөөр “Итгэлцэл сэргээх” зорилго тавьж, ОХУ-тай дайтаж байгаа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг урьж оролцуулсан тус чуулганы нэгэн онцлох сэдэв уран олборлолт, ашиглалтын асуудал.
Өнгөрсөн 2023 оны эхний улиралд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Японд болсон “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтаас шууд Монголыг зорьсон. Монголд хийсэн анхны Францын төрийн тэргүүний айлчлалаараа тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Зөөвч-Овоо уурхайг ашиглах тухай асуудлыг хөндөж, харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх намар нь Парист айлчилж, хоёр орны төрийн тэргүүн ураны салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгвэл Хөрөнгө оруулалтын гэрээгээ оны сүүлч гэхэд байгуулах бололтой. Бүр зарим талаар яаравчилж, оны эцсээс ч өмнө тохиролцоонд хүрч магад.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын Дэлхийн эдийн засгийн форумын үеэр “Манай Засгийн газрын Ажлын хэсэг Францын талтай эцсийн тохиролцоонд хүрэхийн тулд хамтарсан төслийн байгаль орчин, технологийн үнэлгээг хийж байгаа” буюу гэрээний нөхцөл бараг бэлэн болоод буй талаар мэдэгджээ. Түүнчлэн Монголын Ерөнхий сайд Давосын тансаг зэрэглэлийн цанын баазад Францын “Орано”-гийн төлөөллөөс гадна тус улстай Оюутолгой ордын алт, зэсний уурхайг ашиглах төслийн гэрээтэй “Рио Тинто” группийн эзэдтэй чухал уулзалт зохион байгуулсан гэнэ.
Монгол Улс дэлхийн хамгийн том нүүрс олборлогчдын нэг. Мөн нийслэл Улаанбаатар хот нь манай гарагийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг. Улсын төсвийн хөрөнгө, эдийн засгийн дийлэнх хувь нь нүүрсний экспортоос хамааралтай Монголд авлига, хээл хахууль газар авч байгаа талаар мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дурдсан байна. Тус улс “Transparency International” авлигын индекст гэхэд 180 орноос 116-д жагсаж байгаа бөгөөд “Авлига Монголын хамгийн том сорилтуудын нэг болж байна” гэж Монголын Ерөнхий сайд онцолсон байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр “Transparency International” байгууллагын төлөөлөлтэй уулзаж, авлига, залилангийн гэмт хэрэгтэй тэмцэхэд туслалцаа хүссэн гэнэ.

Хэдий улсынх нь эдийн засаг бараг бүхэлдээ нүүрсний экспортоос хамааралтай Монгол Улсад авлига, хээл хахуулийн хэрэг гаарч байгаа ч цаашид олон улсаас туршлага судалж, эдийн засгаа төрөлжүүлж, сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлэхийн тулд Францтай уран салбарт хамтран ажиллах гэрээгээ яаравчлан батлах бололтой байна.
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: МОНГОЛ, ФРАНЦ УРАНЫ САЛБАРТ ХАМТРАХ ГЭРЭЭГЭЭ ЭНЭ ОНЫ СҮҮЛЧЭЭР ХИЙХ БОЛОЛТОЙ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |