Дэлхийн анхаарал Монголд төвлөрч байна. Сүүлийн хэдэн сарын турш олон улсад богино хугацаанд нэр хүндээ өсгөж, “гуравдагч хөрш”-үүдтэй харилцаа тогтоож байсан Монгол Улс Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн гол тоглогчдын нэг болжээ.
Монгол Улс АНУ-ын өрсөлдөгчид гэгддэг ОХУ, БНХАУ гэсэн хоёр хүчирхэг гүрний дунд оршдог. Тэд өнгөрсөн зууны турш хоёр хөрштэйгөө найрсаг харилцаа тогтоож, хүйтэн дайны үед ширүүн сөргөлдөөнтэй тулахдаа аюулгүй байдлаа хангахын тулд Москватай эвссэн байдаг.
Харин өнөөдөр Монгол Улс хөршүүдийнхээ хүрээнээс хальж, “гуравдагч хөрш”-үүдтэй холбогдож, эдийн засгийн гарц үүсгэх боломжтой болжээ. Тус улсын “гуравдагч хөрш”-үүдтэй харилцаа, холбоо тогтоох арга нь чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт. Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Жозе Фернандес Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод айлчилж, Эрдэс баялгийн тухай харилцан ойлголцын санамж бичигт гарын үсэг зурсан. Уг санамж бичгийн хүрээнд хоёр тал ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх, туршлагажих, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт аюулгүй, уян хатан ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ бий болгохоор тохиролцоод байгаа юм.

Цаашилбал, Францын Ерөнхийлөгчийн айлчлалаас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн аравдугаар сард Парист хийсэн төрийн айлчлалаар Монгол, Францын харилцаа бэхжиж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлалын үеэр хоёр тал уул уурхайн шинэ гарц, боломжуудын талаар хэлэлцэж, уран олборлох 1.7 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Францын “Орано” групп Монголын өмнөд хэсэгт орших Зөөвч-Овоо ордод үйл ажиллагаа явуулах бөгөөд 2028 оноос ураны олборлолт эхэлнэ. Үүгээр ч зогсохгүй Франц Монгол дахь литийн хайгуулд хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд дэлхийн ураны дөрвөн хувийг бүрдүүлэх төсөл Монголд эдийн засгийн шинэ боломжууд үүсгэж байна.
Монголын шинээр харилцаагаа бэхжүүлсэн орнуудын нэг нь Европын холбооны Герман. Өмнө нь Уур амьсгалын ногоон сан, Дэлхийн байгаль орчны сан, Дасан зохицох сангийн шугамаар хамтран ажиллаж байсан хоёр орны харилцаа улам бэхжиж байгаа бөгөөд албаны эх сурвалжууд хоёр тал шинжлэх ухааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон талаар мэдээлж байгаа. Мөн Монгол Энэтхэг-Номхойн далайн нөлөө бүхий орнуудын нэг Өмнөд Солонгостой их дотно харилцаатай болсон. Эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон Монгол, Солонгос ирээдүйд харилцан ашигтай газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээг бий болгох төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Түүнчлэн хоёр тал батлан хамгаалах, цөмийн анагаах ухааны салбарт хамтын ажиллагааны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНСУ, АНУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулахаар тохиролцоод байгаа юм.

Хэдий Монгол “гуравдагч хөрш”-ийн бодлогоо нэмэгдүүлж, олон оронтой харилцаа, холбоо тогтоосон ч БНХАУ Монголын хувьд томоохон түнш хэвээр. Эдийн засгийн хувьд БНХАУ Монголын худалдааны хамгийн том түнш бөгөөд саяхан гарсан Жеймстауны тайланд “Монголд БНХАУ-ын 7543 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа”-г дурдсан байна. Тийм ч учраас өнгөрсөн аравдугаар сард болсон “Бүс ба зам” санаачилгын дээд хэмжээний уулзалтын үеэр Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, “Талын зам” үндэсний хөтөлбөрийн стратегийн талаар хэлэлцсэн байгаа юм. Монголын “Талын зам” үндэсний хөтөлбөр БНХАУ, ОХУ-ыг холбосон 997 км хурдны зам байх бөгөөд уг хөтөлбөр Монголын тээвэр, худалдааны салбарыг нэмэгдүүлэх чухал ажил болж байна.
Өнгөрсөн жил болсон Хятадын Коммунист намын 20 дугаар их хурлын дараа хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын уулзалт хийсэн байдаг. БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэнтао, Монголын Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар Замын-Үүд-Эрээн хотын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх асуудалд тохиролцсон. Түүнчлэн аравдугаар сард болсон “Бүс ба зам” санаачилгын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, Монгол Улс гурван талт уулзалт хийж, “Сибирийн хүч-2” хийн хоолойг бүтээн байгуулахыг санал нэгтэй дэмжсэн.

Тиймээс АНУ Монголтой эдийн засаг, улс төр, соёлын тал дээр харилцаагаа гүнзгийрүүлэхийг эрэлхийлэх ёстой. Үүний дүнд Монгол Улсад эдийн засаг, ардчиллын хөгжил дэвшлийн хувьд хөршүүдээсээ хамаарал багасаж, Монгол тусгаар тогтнол, бүрэн эрх байдалд заналхийлж буй аюулыг арилгах боломж олгоно. Монгол Улс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт бие даасан, сайн засаглалтай, хөгжсөн түнш болох том жишээ болж байна.

| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: МОНГОЛ ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ГОЛ ТОГЛОГЧДЫН НЭГ БОЛЛОО |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |