Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц Улсад хийж буй төрийн айлчлал болон уран олборлолт, литийн хайгуулын талаар бичсэн “Reuters” агентлаг, “Barron’S” сайтын нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
Францын төрийн өмчит “Орано” групп Монгол Улстай тэрбум еврогийн уран олборлох гэрээ байгуулж, албан ёсоор гарын үсэг зурсан талаар Францын Ерөнхийлөгчийн албанаас мэдээлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд уран салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар “Орано”(хуучнаар Арева) тус улсын баруун өмнөд хэсэгт орших Зөөвч-Овоо ордыг хамтран ашиглах эрхтэй болж байгаа юм.
Францын албаны эх сурвалж өнгөрсөн зургадугаар сард “Франс Пресс” агентлаг мэдээлснээр “Тэрбум гаруй еврогоор үнэлэгдэх ураны төсөл нь Францын стратегийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилготой бөгөөд улсад нэн шаардлагатай ураныг их хэмжээгээр олборлох боломжтой” гэж мэдээлсэн. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн тавдугаар сард Монголд хийсэн айлчлалаараа хоёр орны харилцааг өргөжүүлэх амлалт өгөөд байв.

Ерөнхийлөгч Эммануэл Макрон ажлын албанаас “ОХУ, БНХАУ-аар хүрээлүүлсэн Монгол Улсад онц хүчирхэг хоёр хөршөөс нь илүү их стратегийн бүрэн эрхт байдлын арга замыг өгөхийг хүсэж байна” гэсэн юм. Түүнчлэн энэ оны эцэс гэхэд эцэслэх хөрөнгө оруулалтын гэрээнд Монголд харилцаа, холбооны хиймэл дагуул нийлүүлэх төслийг тусгах юм байна.
Франц Монгол Улстай уран олборлох гэрээ байгуулахын зэрэгцээ цэвэр эрчим хүчээ өөрчлөхөд шаардлагатай чухал газрын ховор элементийн орд газрын хайгуул хийх гэрээ байгуулж, Азийн орноос лит олборлоход нэг алхам ойртлоо. Японд болсон “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтаас Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улс руу айлчилж, ураны төслийн суурийг тавиад байсан бол түүнээс хойш зургаа хүрэхгүй сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Парист айлчилж, уран олборлох төслийг эцэслэв.

Францын албаны хүмүүсийн мэдээлснээр литийн хайгуулын гэрээ урьдчилсан шатандаа явж байгаа бөгөөд Францын “BRGM” геологийн албаар дамжуулан Монголын литийн ордын хайгуулын ажилд 400 мянган евро буюу 422 мянга гаруй ам.долларын хөрөнгө оруулалтай хийх төлөвтэй байгаа юм байна.
Газрын ховор элемент литийг өндөр технологийн үйлдвэрлэлийн процесс, тэр дундаа цахилгаан тээврийн хэрэгслийн баттерейг хийхэд ашигладаг. Мөн Монголоос литийн орд хайх хайгуулын гэрээтэйгээ зэрэгцэн Парис автомашин үйлдвэрлэгчдээ Дункирк хот орчим цахилгаан автомашин болон баттерей үйлдвэрлэлийн төв барихыг уриалаад байгаа аж.
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: ФРАНЦ МОНГОЛ УЛСТАЙ ТЭРБУМ ЕВРОГИЙН УРАН ОЛБОРЛОХ, 400 МЯНГАН ЕВРОГИЙН ЛИТИЙН ХАЙГУУЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |