Төв талбай дээрээ авлига, хээл хахуулийг эсэргүүцэн жагсаж байсан монголчуудын дуу хоолой Европын улс төр, зах зээлийн урсгалыг Монгол руу татжээ.
Арванхоёрдугаар сарын хүйтний эрч чангарсан үеэр монголчуудад авлига, хээл хахуулийг эсэргүүцэн төв талбай дээрээ жагсаж байлаа. ОХУ, БНХАУ-ын дунд хэцүүхэн суудаг Монголд эсэргүүцлийн жагсаал эрчээ авсан нь Азийн ардчилал сүйрэх гэж байгаа юм шиг харагдаж байлаа. Гэсэн ч тийм зүйл болоогүй. Эсрэгээрээ монголчуудын хийсэн жагсаал голоо олж, тэр нь ч барууны орнуудад ямар чухал байсныг 2023 он гарснаас хойш Монголд айлчилсан Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда, Германы Гадаад хэргийн сайд Аннален Баербок тэргүүтэй улстөрч харуулж байна.

Гурван сая гаруй хүн амтай Монгол Улс дээр дурдсан орнуудтай стратегийн ач холбогдолгүй ч уул уурхайн нүүрс, зэс зэрэг чухал ашигт малтмалаар баялаг. Тэр дундаа сүүлийн жилүүдэд цөмийн эрчим хүчдээ түлхүү анхаарах болсон Францад шаардлагатай уранаар баялаг аж. Энэ ч утгаараа Францын Ерөнхийлөгч Монголд айлчлахдаа суурийг нь тавьсан ураны асуудлыг сонирхон дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун хөрөнгө оруулагч Монголын нийслэл Улаанбаатар хотод цуглаж, эдийн засгийн чуулганд оролцов.

Монголын эдийн засгийн чуулганы нээлтэд тус улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Улсын хөгжлийг зогсоож, хоёр том хөршөөсөө илүү хараат болгож байгаа зүйл нь авлига” болохыг онцлов. Түүний хэлж байгаагаар Монголоос БНХАУ руу нийлүүлсэн нүүрсийг улстөрчид, тэдний холбоо, хамаарал бүхий хүмүүс хулгайлж, үүгээр ч зогсохгүй боловсролд зориулагдах хямд хүүтэй зээлийг холбоо, хамаарлаа ашиглан авсан зэрэг улстөрчдийн шударга бус үйлдэл иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа гэнэ.
Монгол Улс ардчилсан улс болсноос хойших 30 гаруй жилд төрийн төсөв, хөрөнгө мөнгийг улстөрчид завшиж, хувийн ашиг сонирхлын улмаас төрийн өмчит үйлдвэрийн газар, тусгай зөвшөөрлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж авч байжээ. Харин энэ тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Тэр шударга бус үйлдлүүд, авлига, хээл хахуулийг эсэргүүцсэн монголчуудын жагсаал нийгмийг эрс өөрчилсөн. Харин бидний эсэргүүцлийн жагсаалаас ойлгосон зүйлсийн нэг нь улс төр, бизнес, эдийн засгийн харилцаагаа өөрчлөх асуудал” гэв. Монгол авлига, хээл хахууль газар авснаас гадна, төрийн том албан тушаалтнууд нь иргэд, үйлдвэрлэгчдэд хүрэх ёстой төрийн сангуудаас бага хүүтэй зээлийг давуу эрхтэйгээр авч байсан аж. Магад үүнээс ч үүдэн өнөөгийн монголчуудын 30 орчим хувь нь амьжиргааны төвшнөөс доогуур амьдарч байгаа юм байна.

Шинэчлэлийн тухайд Монгол Улс ч парламентын гишүүдээ сонгох арга барилаа өөрчилж, сонгуулийн холимог тогтолцоо руу шилжих хуулийн төслийг баталсан. Энэ талаар тус улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “УИХ-ын 76 гишүүнтэй байхаар сонгууль хийдэг хуучны арга нь үндсэндээ мөнгөний сонгууль болдог байсан. Харин шинэчлэн баталсан хуулиар эрх ямбатай, мөнгөтэй цөөн бизнесмен гэхээсээ илүү Монголын олон янз байдлыг илэрхийлсэн, жинхэнэ парламенттай болох санааг дэвшүүлсэн” гэлээ. Монгол Улсын Их хурлын өнгөрсөн хавар баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын эмэгтэй гишүүдийг тоог нэмэгдүүлэхээр тусгасан байна. Ингэснээр шинэчлэлийн дүнд сөрөг хүчин төв талбай дээрээ бус парламентад дуу хоолойгоо илэрхийлэх ч боломж бүрдэх аж.

Харин Монгол дахь авлига, хээл хахуулийн том жишээнүүдийн нэг болсон нүүрсний хулгайн хэрэг гацаанд орчихсон байдалтай байна. Тухайлбал, Монголд нүүрсний хулгайн гэх хэрэг 6.4 сая тонн буюу нийт 1.8 тэрбум ам.долларын өртөг бүхий нүүрсийг гааль, холбогдох албанд бүртгүүлэлгүй, хууль бусаар хил гаргасан тухай мэдээллээр эхэлсэн. Уг хэрэгтэй холбогдуулан Монголын Хууль зүй, дотоод хэргийн яам Интерполын мэдэгдлийн системийг ашиглан нүүрсний хулгайн сэжигтнүүдийг АНУ, Малайз, Франц, Австрали зэрэг орноор эрэн сурвалжилж байгаа. Харин тус хэрэгт сэжигтнээр татагдаад байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга эрүүл мэндийн шалтгаанаар долоо сарын өмнө БНСУ-ыг зорьж, хэргийн шалгалтын ажиллагаа зогсонги байдалтай байна.
| THE GUARDIAN: МОНГОЛ УЛС ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛТЭД БЭЛДЭЭД ХЭРЭНДЭЭ Л ХИЧЭЭЖ БАЙНА. ГЭХДЭЭ... |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |