Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлүүдийг хөрвүүлэн хүргэдэг билээ. Тэгвэл энэ удаагийн “Тэд бидний тухай” буландаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай оронд айлчилсан болон Монгол Улсыг дэлхийн энх тайвны бэлгэдэл хэмээн зарласан талаар гаднын хэвлэлүүд хэрхэн онцолж бичсэнийг хөрвүүлэн хүргэж байна.
.jpg)
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад айлчлах үеэрээ "Монгол Улс дэлхийн энх тайвны бэлгэдэл" гэж тодорхойлов.
Монголд айлчлах үеэрээ Антонио Гутерреш тус улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Геополитикийн хувьд эрс хуваагдаж, зөрчил, мөргөлдөөн газар авч байгаа энэ дэлхийд Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутгийн хувьд дэлхийн бусад оронд үлгэр дуурайл болж байна" гэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш "Бид сүүлийн хэдэн арван жилд анх удаа цөмийн дайн болж болзошгүй гэсэн түгшүүртэй дэлхийд амьдарч байна. Цөмийн дайн гарахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байх цор ганц зам нь цөмийн зэвсэггүй байх явдал" хэмээн онцолжээ.
Япон Улсаас эхэлсэн НҮБ-ын тэргүүний айлчлалын хамгийн сүүлийн зогсоол нь Монгол Улс байсан.

Антонио Гутеррешийн хэлснээр НҮБ-ын сүүлийн 60 жилийн ажилд Монгол Улс маш чухал хувь нэмэр оруулж байгаа гэнэ. Тэрбээр "Зарим тохиолдолд энх тайвныг сахих боломжгүй үед ч энгийн иргэдийг зоригтойгоор хамгаалж байдаг" хэмээн Монголын энхийг сахиулагчдыг цохон дурдаж, талархал илэрхийлсэн байна.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон тус улсын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, хэлэлцээ хийв. Тэгэхдээ бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал, далайд гарцгүй Монгол оронд тулгарч буй бэрхшээл, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний хүчин чармайлтыг онцлон хэлэлцсэн аж.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг "Тэрбум мод" ая зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, аяны хүрээнд мод тариалж байгаа талбайд очин өөрийн биеэр мод тарьжээ. Талбайд байхдаа Антонио Гутеррег "Манай үеийнхэн их тэнэг байсан. Үеийнхэн маань байгаль, цаг уурын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийг алдагдуулж, байгальтай, бохирдолтой дайн зарласан. Харин таны үеийнхэн байгальтайгаа эвлэрэх чухал үүрэг даалгавартай. Өнөөдөр бидний хийх гэж байгаа зүйл байгальтай эвлэрэх шинэ дохио байх ёстой" хэмээн онцлон ярьсан байна.

НҮБ-ын тэргүүний Монголд хийсэн айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхий сайдын зүгээс хэд хэдэн чухал асуудал дэвшүүлж, хэлэлцжээ. Түүний нэг нь 2016 онд БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажлыг эхлүүлсэн ч, ОХУ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар УЦС-ын төсөл өнөөг хүртэл зогсонги байдалд орсон Эгийн голын УЦС-ын төсөл.
(1).jpg)
Тэгвэл Монгол Улсын талаас энэ асуудлыг ирэх аравдугаар сард болох “Их 20”-ийн бүлгийн уулзалтаар хөндөхөө мэдэгдсэн байна. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дугаар чуулганаар судалгааны үр дүнтэй танилцаж, НҮБ энэ тал дээр бодлогын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн юм.
Айлчлал дууссаны дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монголд айлчилсан талаараа өөрийн албан ёсны "Твиттер" хуудастаа "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд найрсаг, зочломтгой хандсан талархаж байна. Монгол Улс цөмийн зэвсгээс ангид бүс гэдгээ зарласнаараа цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах үүрэг амлалтаа харуулсан. Дэлхийн бусад орон энэ жишээг дагана гэдэгт найдаж байна" гэжээ.

| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: НҮБ Монголыг "ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВНЫ БЭЛГЭДЭЛ" болгон зарласны учир вэ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |