Орос-Монголын Засгийн газрын хоорондын комиссын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 23 дугаар хуралдаан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болсон. Уг хуралдаанд ОХУ-ын талаас Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченко оролцсон юм.
Хуралдаанаар зам тээвэр, эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудалд хоёр тал өргөн хүрээтэй авч, хэлэлцсэн байна.
Орос-Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд энэ жил ОХУ-ын хөдөө аж ахуй, зам тээвэр, барилгын орчин үеийн техник хэрэгслийн “Спецмаш-2021” үзэсгэлэнг Улаанбаатар зохион байгуулсан. Үүний дагуу цаашид ОХУ-ын хүнд машин, механизмын бүтээгдэхүүн, арьс, ширний түүхий эдийг Монголын уул уурхай үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтой талаар ярилцжээ.

Харин зам тээврийн салбарыг хөгжүүлэх асуудалд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах юм.
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченко Монгол Улсаар дайруулж ОХУ-аас БНХАУ руу хийн хоолойг брьж, одоо байгаа эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэх, шинээр бий болгох, газрын тос нийлүүлэх ирээдүйтэй төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд найдаж байгаа талаар мэдэгджээ. Энэ талаар тэрбээр “Үүний нэг жишээ бол Орос-Монгол-Хятадын байгалийн хийн хоолойг барих явдал. Одоогоор энэ төслийн ТЭЗҮ-г боловсруулахад анхаарч байгаа. Энэ ажлыг тусгайлан байгуулсан Эрчим хүчний яам, Газпром болон түүний охин компани 2021 оны сүүлч гэхэд дуусгана” гэсэн байна.
Харин өөр нэг төсөл нь Улаанбаатар хотын ДЦС-3-ын шинэчлэлтэй холбоотой. Энэ талаар ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченко “Улаанбаатар ДЦС-3-ын техник, эдийн засгийн үндэслэл нь эцсийн шатандаа явж байгаа. Шинэчлэл эхлэх хугацаа 2022 оны II улирал байх боломжтой талаар албаныхан хэлж байна” хэмээсэн юм.

Монгол Улсын талаас Сэлэнгэ мөрний дээр Шүрэнгийн УЦС, Орхон, Эгийн гол хоёр УЦС барих талаар өмнө нь мэдээлж байсан. ОХУ-ын нутаг дэвсгэр дэх Байгаль нуурт цутгадаг уг мөрний дээр УЦС барих төсөлд ОХУ-ын талаас сөрөг байр суурьтай байгаа. Учир нь уг төсөл Байгаль нуурын ай савд ноцтой аюул учруулж болзошгүй гэж Оросын талаас үзсэн аж.
Тэгвэл ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченко Монгол Улсыг УЦС барихаас татгалзаж, үүнээс үүдсэн эрчим хүчний алдагдлыг нь Гусиноозёрскийн ГРЭС-ийн хүчин чадлаар нөхөхийг санал болгожээ.
Энэ талаар ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченко “ОХУ-ын хувьд энэ бол маш эмзэг асуудал. Би ирэх жил Казань хотод ЮНЕСКО-гийн комиссын хурлыг зохион байгуулахаар бэлдэж байна. Байгаль нуурийн экосистемийг хамгаалж, хадгалах нь бидний хувьд чухал асуудал. Монгол Улсын нутаг дэвсгэрт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал хангалтгүй байгаа учир ОХУ-ын талаар шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бэлэн. Гусиноозёрскийн ДЦС-аас шаардлагатай хүчин чадлыг үзүүлнэ” гэсэн байна.
Зарим эдийн засагчийн үзэж байгаагаар ОХУ-ын талаар Казаньд ЮНЕСКО-гийн хурлыг зохион байгуулж байгаа нь Монголын УЦС-ын асуудлыг нэг тийш нь болгож, төслийг цуцлуулахаар хөдөлсний шинж гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: ОХУ-ын Засгийн газар, Риа Новости
| “Танай улсыг УЦС барихыг зөвшөөрөхгүй, оронд нь эрчим хүчээр хангаад өгье” |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |