Өнөөдрөөс 365 хоногийн өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд дэлхий даяар “Ковид-19” цар тахлын 50 сая гаруй тохиолдол батлагдаад байлаа. Харин өчигдрийн байдлаар дэлхийд нийт батлагдсан коронавирусийн тохиолдлын тоо 251 саяд хүрээд байгаа юм.
Жилийн өмнөх энэ өдөр АНУ-ын 10 сая тохиолдол бүртгэгдэж, 240 мянган хүн коронавирусийн хүндрэлийн улмаас нас барсан тохиолдол дэлхийн сөрөг амжилтыг шинэчилж, Франц Улсын нийт нас баралтын 25 хувийг цар тахлын улмаас амиа алдах хүний тоо эзэлж байв.

365 хоногийн өмнө дэлхийд бүртгэгдсэн нийт коронавирусийн тохиолдлын тоо 50 саяд хүрч, 1.25 сая иргэн нас барсан нь сөрөг дээд амжилт болсон. Тэгвэл тэр цагаас яг нэг жилийн дотор шинээр 201 сая коронавирусийн тохиолдол илэрч, дөрвөн сая хүн нас барсан байна. Өчигдрийн байдлаар дэлхийд нийт 251 сая халдвар тохиолдол бүртгэгдэж, таван сая хүн коронавирусийн хүндрэлийн улмаас амиа алдаад байгаа юм.
Жилийн өмнөх энэ өдөр “Пфайзер” компаниас коронавирусийн эсрэг туршиж байгаа вакциныхаа талаар эерэг мэдээллийг түгээж, түрүүлж гишгэх гээд бүдэрсэн ОХУ-ын спутник-в вакцины алдааг засав.
2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд “Пфайзер” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла “Манай коронавирусийн эсрэг пфайзер вакцин туршилтдаа 90 хувийн эерэг үр дүн үзүүлсэн” талаараа зарлаж, нэг өдрийн дотор компанийнхаа 5.6 сая ам.долларын хувьцааг арилжсан юм. Харин “Medicago” болон “GlaxoSmithKline” компани хамтран үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцинаа туршилтын II, III шатны эмнэл зүйн туршилтад орж байгаагаа зарлаад байв. Гэсэн ч нэг өдөр вакцинаа “Үр дүнтэй байж магадгүй” хэмээн зарласан хоёр компани өнөөдрийн хэмжээнд нэг нь дампуурч, нэг нь ДЭМБ-ын зөвшөөрөл хүртсэн анхны коронавирусийн эсрэг вакцин болж, дэлхий даяар вакцинаа түгээж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийд коронавирусийн эсрэг нийт 24 вакциныг идэвхтэй хэрэглэж байгаагаас наймд нь ДЭМБ зөвшөөрөл олгосон. Үүнд пфайзер, астразенека, модерна, жонсон ба жонсон, ковишьелд, коваксин, вероселл, коронавак вакцин багтаж байгаа юм. Тэгвэл өчигдрийн байдлаар дэлхийд нийт хүн амын 40.4 хувь буюу 3.15 тэрбум хүн бүрэн тунд хамрагдсан байна.
“Ковид-19” цар тахлын мутацид орсон анхны хувилбар жилийн өмнө Их Британид илэрсэн. Түүнээс хойш Өмнөд Африк, Бразил зэрэг улсад “Ковид-19” цар тахлын хувилбарууд бүртгэгдсэнээс хойш олон омгийн мутаци үүссэн.
ДЭМБ-ын мэдээллээр өнгөрсөн сарын хэмжээнд дэлхийд нийт 40 орчим идэвхтэй коронавирусийн мутацид орсон хувилбар байгаа юм. Коронавирусийн хувилбарын талаар АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн профессор Роберт Боллинжер “Вирус доторх мутаци аажмаар хөдөлснөөр шинэ хувилбар бий болох нь тийм ч гайхмаар зүйл биш. Бүр томуугийн вирус хүртэл байнга өөрчлөгддөг тул эмч нар жил бүр өөр төрлийн шинэ томуугийн вакцин хийлгэхийг зөвлөдөг” хэмээн мэдэгдсэн юм.

| ДЭМБ-д зөвшөөрөгдсөн найман вакцинтай болсон ч, коронавирусийн улмаас дөрвөн сая хүн амиа алдсан 365 ХОНОГ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |