Дэлхийн эдийн засагт ноёрхох Бээжингийн амбийц, түүнд саад болохыг хичээж буй Вашингтоны оролдлогын аль алин нь цар тахлын үеэр түр “завсарлаад” байна. Хоёр гүрний хооронд дэгдсэн худалдааны дайн хэмээх эдийн засгийн сөргөөлцлөөс хэн нь илүү хохирч, хэн нь илүү хожив? Тоон үзүүлэлтээс харвал худалдааны дайнд БНХАУ илүүрхэж байгааг “Блүүмберг” онцолж байна.
.jpg)
Америк, Хятадын худалдаа, бизнесийн харилцааг хумих гэсэн Д.Трампын оролдлогын хариуд Бээжин импортыг орлох бодлого баримталж эхэлсэн. Хятадын технологийн компани болох вичат, ТикТокийг Америкийн зах зээлээс шахсан нь ч Вашингтонд оноо авчрах, эсэх нь эргэлзээтэй.
Д.Трамп өөрийнхөө баримталж буй бодлого зөв гэдгийг батлахын тулд жишээ татдаг гадаад худалдааны тэнцлээс харвал БНХАУ-ын хувьд эерэг сальдо түүнийг Төрийн тэргүүн болсноос хойш бараг 25 хувиар өссөн байна.
Мөн БНХАУ-ын ДНБ-ийх нь өсөлт коронавирусийн тархалт, хөл хорионы дэглэмийн дараа хурдан сэргэж байгааг ч ажиглагчид онцолж буй. 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар ДНБ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлттэй гарсан ганц улс бол БНХАУ. Эдийн засгаараа дэлхийд тэргүүлж буй 48 орны алин нь ч ингэсэнгүй. Тухайлбал, коронавирусийн халдвар хамгийн их тархсан АНУ-ын эдийн засаг энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 9.5 хувиар буурсан.
Валютын зах зээлд ч нөхцөл байдал Бээжингийн талд илүү ашигтай харагдаж байгаа юм. Хятадын юанийн ханш сүүлийн саруудад чангарч, үнэт цаасны зах зээлд ч тэдний компаниудын хувьцаа, бонд хөрөнгө оруулагчдыг татсаар байна.

Дундад улсын аж үйлдвэрлэлийн салбар л онцгойрох үзүүлэлтгүй мэт харагдаж буй ч дэлхийн улс орнуудтай харьцуулбал нөхцөл байдал дээр буй. Тухайлбал, өндөр технологийн бүтээгдэхүүний зах зээлд ч, хүнд үйлдвэрлэлийн зах зээлд ч хятадууд бүтээгдэхүүнээ нийлүүлсээр л байна. ХБНГУ-ын Машин үйлдвэрлэгчдийн холбооны гадаад зах зээл хариуцсан захирал Ульрих Акерманнын онцолж буйгаар, хятад компани, үйлдвэрүүд зах зээлд тэргүүлэх нь зөвхөн цаг хугацааны л асуудал гэнэ.
Нөгөө талаас Д.Трамп вичат болон ТикТокийг хориглож байгаа нь, мөн олон нийтийн сүлжээгээр дамжуулан америк иргэдийн хувийн мэдээллийг цуглуулж байна гэсэн үндэслэл зэрэг нь олны анхаарлыг татах зорилготой оролдлого гэж үзэх нь бий. Гэсэн ч Вашингтоны энэ арга хэмжээ XXI зуунд дэлхийн засагт, тэр дундаа технологийн салбарт ноёрхох гэсэн Бээжингийн амбийцийг хазаарлаж чадах нь юу л бол. Тухайлбал, ирээдүйд тээвэр, цэргийн технологи болон бусад олон салбарт гол түлхүүр болох аккумляторын батарейн зах зээлд 2025 он гэхэд хятад компаниуд өөрийн гэсэн байр сууриа эзэлж чадна гэж ажиглагчид таамаглаж байна.

Үүний сацуу БНХАУ-ын Коммунист намын төв хорооны их хурлаар ч ирэх таван жилийн төлөвлөгөөгөө батлахдаа импортыг орлох бодлого баримтлахад анхаарлаа. Өөрөөр хэлбэл, Хятад улс эдийн засгаа өсгөхийн тулд гадаад болон дотоод хүчин зүйлсийн аль алиныг нь тооцоолж, нүүдэл хийх нь тодорхой болов. Эдийн засагч Алисия Гарсия-Херрерогийн үзэж буйгаар, импортоос хамгийн их хамааралтай салбараа илүү дэмжих нь Бээжингийн зорилт болоод байна.
Америкийн хувьд ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп, Ж.Байден хоёрын алин нь ч ялсан бай, эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, цагаачлалын бодлого, эдийн засаг зэрэг дотоод асуудлууддаа анхаарах нь гарцаагүй, ингэх нь зөв гэдгийг Дэлхийн банкны тэргүүн асан Роберт Зеллик онцолсон билээ.
Эх сурвалж: Блүүмберг
| Худалдааны дайн: Бээжингийн талд “тоглож буй” тоо |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |