Дундаж орлого, худалдан авах чадвар нь жилээс жилд дээшилж буй Хятад тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний асар том тоглогч болж байгааг “Бэйн-энд-Компани”-гаас (Bain&Company) хийсэн судалгаанаас харж болох нь. Өнгөрсөн 2018 оны байдлаар, Дундад улсын тансаг зэрэглэлийн барааны арилжаа 2017 оныхтой харьцуулахад 20 хувиар нэмэгдсэн байна. Тус судалгааны тайланд онцолсноор, энэ төрлийн бизнесийн хөгжил Хятадын хувьд өөрийн гэсэн онцлогтой байгаа юм. Европ, АНУ-ын зах зээлтэй харьцуулахад БНХАУ-д тансаг бүтээгдэхүүний чамгүй хувийг онлайнаар худалдан авч буй.
Онлайн худалдааны хамгийн том зах зээл болоод буй Хятадын хувьд энэ нь тийм ч хачирхмаар үзэгдэл биш. Нөгөө талаас,импортын барааны татвар, зарим нэр төрлийн барааны дотоодын үнийн зохицуулалтаас үүдэн энэ төрлийн олон брэнд, компаниэх газарт бууриа засахаас аргагүйд хүрч байна. Бруно Ланнсын ахалсан дээрх судалгаанаас үзэхэд тансаг бараа, бүтээгдэхүүний худалдан авагчид Хятадын хувьд их залуу байгаа юм. Миллениалууд буюу шинэ мянганыхан, тодруулбал, 25-38 насны залуусын энэ зах зээлийн хэрэглэгчид. Өргөн хэрэглээний ч, тансаг зэрэглэлийн ч барааны зар сурталчилгаа голчлон залууст хандсан байдаг нь ч үүний нэг илрэл ажээ. Хятад залуусын чамгүй хувь нь эцэг эх, өвөө эмээгээс өвлөсөн тодорхой хэмжээний хөрөнгөтэй, байр сууцтайн зэрэгцээ тогтмол орлоготой учир тансаг, чамин эдлэл, хэрэглээнд гар татдаггүй хандлага бий болж байгааг судлаачид онцолж байна.
Шинэ мянганы эхээс тансаг зэрэглэлийн брэндүүд Хятад руу хандаж, албан ёсоор дэлгүүрээ нээж, маркетингаа боловсруулж, зөвхөн хятадуудад зориулсан тусгай бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн билээ. Харин өдгөө дэлхийн зах зээл дэх тансаг бараа, бүтээгдэхүүний 33 хувийг хятадууд худалдан авч байгаа бөгөөд одоогоос гурван жилийн өмнө эл үзүүлэлт 30 орчим хувьтай, 18 жилийн өмнө дөнгөж нэг хувьтай байсан юм. Эдийн засаг нь хөгжиж, иргэдийн хэрэглээ болоод сэтгэхүй өөрчлөгдөж, БНХАУ яг л Япон шиг тав тухтай, энгийн, минимал барааг сонгох нь түлхүү болно гэсэн таамгийг зарим судлаачид дэвшүүлж буй. Гэхдээ энэ нь тансаг зэрэглэлийн зах зээлд хамаарах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
| Хятад тансаг зэрэглэлийн зах зээлийн төв болж байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |